follow
Showing posts with label Эргэцүүлэл. Show all posts
Showing posts with label Эргэцүүлэл. Show all posts

"Багш" ахуй он цаг минь баяртай

Таны хийдэг ажил ямар байгаасай гэж та хүсдэг вэ?

Хийх урам зориг төрүүлсэн, сэтгэлийн тэнхээ авах үр бүтээлтэй, ажиллах таатай орчинтой, амьдралын баталгааг хангахуйц цалинтай, боловсорч хөгжих боломжтой, ирээдүйтэй ийм л ажлыг би хүсдэг. Товчхондоо багшийн ажил тийм байж чадсангүй.

By Boldkhuu Batbaatar with 37 сэтгэгдэл

Бид яагаад багаар ажиллаж чадахгүй байна?

Азийн их гүрэн БНХАУ-ийн Гуанжоу хотноо Азийн 16-р Наадам явагдаж байна. Манай улсын тамирчид энэ удаагийн наадамд өнөр өтгөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа билээ. Хэдийгээр наадам эхлээд олон хоног өнгөрч буй хэдий ч монголчууд бидний найдлага тавьж буй төрлүүдэд хүч үзэж буй тамирчид маань бидэнд алтан медалийг харуулсангүй. Гэхдээ миний хувьд аливаа уралдаан тэмцээний үр дүнг зөвхөн алтан медалиар үнэлэх дургүй. Мөнгө, хүрэл медаль ч гэсэн асар өндөр үнэ цэнээр олддог шүү дээ. Дээрх мөнгө, хүрэл медалиудыг энгэртээ зүүж Монгол улсыг дэлхийн сонорт хүргэж яваа тамирчиддаа баяр хүргэх нь зүйтэй.

By Boldkhuu Batbaatar with 2 сэтгэгдэл

Хулгайч нарын тухай нэгэн азгүй "амьтан"-ы тухай бодол

Өнөөдөр жаахан онцгүй өдөр байна. Удаан хугацаанд хүлээж байж авсан, намайг байгаа орчин, цаг хугацааны хараат байдлаас салгаж байсан зөөврийн компьютерээ, цүнхтэй нь, бас бус эд зүйлстэйгээ хулгайд алдчихлаа. Гэхдээ авсан хулгайчийг буруутгахаасаа илүү өөрийнхөө сонор сэрэмжгүй байдалд л буруу өгч байна. Хэн нэгнийг чин сэтгэлээсээ үзэн ядах гэдэг өөрт илүү хохиролтой байдгийг би мэднэ. Тиймээс эд хөрөнгөө алдсан дээрээ хэдэн эсээ үхүүлээд яах вэ. Байдгаараа л байя. Юу гэдэг билээ, "Хая цаашаа!" гэдэг байхаа.

Ай даа, ноднингоос хойш олон ч үнэтэй цайтай юмаа хулгай гээчид алдчихлаа даа. Утас, тоглолтын иж бүрэн хувцас, моринхуур /энэ ч хулгай биш байсан л даа/, одоо зөөврийн компьютер. Хүн төрөлхтөн авснаа өгч, өгсөнөө буцаан авч амьдардаг гэж би боддог. Надад авсан нэг их зүйл байхгүй хэрнээ өгөөд л байдаг. Хэзээ нэгэн цагт буцааж авна л гэж найдахаас. Харин "хулгайч андууд"-ын хувьд авснаа эргүүлэн өгөх цаг бас ирнэ.

Хулгайч нар уг нь гэмгүй улс л даа. Хүний гээгээгүй зүйлсийг л олчихоод байдаг болохоос. Миний халаасанд байсан утсыг минийх гэж яаж мэдэх юм. Миний сандал дээр байсан нөөтбүүкийг минийх байсан гэж хэн бодох вэ дээ. Хэн нэгэн нь хаячихсан л гэж бодоо байлгүй. Тэгээд л энд дэмий байж байхаар би аваад хамаг амьтны тусын тулд хэрэглэе гэж шийдээ биз. "Энэ зүйл нь Болдхүүд харъяалагдах ба гээгээгүй болохыг баталж байна." гэсэн бичиг наагаагүй нь миний түмэн буруу юм /Бичиг үсэг тайлагдаагүй хулгайч байвал дээрхийг байнга уншиж байдаг тоглуулагч зүүж болно. Гэхдээ сонсголгүй байвал яахав гэх мэтчилэн асуудлууд үргэлжлэх тул энэ хүрээд зогсоё/. За тэгээд хулгайч нар цөөрөөсэй гэхээсээ илүүтэйгээр хулгайч нарыг зөв зүйтэй, гарцаагүй хаягдаж гээгдсэн эд агуурсыг олдог болоосой хэмээн залбиръя.

Дээрх цогцолбор хэсэг бага зэрэг ёгтлол байлаа. Эцэст нь нэг түүх дурьдахад нэгэн нэрийг нь үл санах хаан хугацааг нь үл мэдэх олон өдрөөр өөрийн улсдаа хулгай хийхийг зөвшөөрснөөр бүх хүмүүсийн сонор сэрэмж туйлдаа хүрч, тэр улс хулгайгаас ангижирсан гэдэг. Үүнтэй ижлээр бүх хүн өөрийн юмандаа эзэн байж, анхаарал сэрэмжтэй байвал дээр дурьдсан "бичиг наах" гэх мэт аргаас хамаагүй үр дүнтэй арга болох юм.

Монголын Сонор сэрэмжтэнгүүд маш олон болох болтугай.

By Boldkhuu Batbaatar with 5 сэтгэгдэл

Жигнэмэгийн хулгайч


      Онгоцны буудал дээр нэг эмэгтэй өөрийн хуваарьт хөлгийг хүлээн сууж байлаа. Онгоц нисэх хүртэл нэлээд урт хугацаа байлаа. Тиймээс онгоцны буудлын дэлгүүрээс нэг жигнэмэг нэг ном худалдаж авав. Ингээд өөртөө нэг суудал олж аваад номоо шимтэн уншихын зэрэгцээ хааяа нэг гараа сунган жигнэмэгээ нэг нэгээр нь авч идэж байлаа. Хэдийгээр хамаг анхаарлаа номондоо төвлөрүүлсэн байсан ч хажууд нь ирж суусан нэг залуу өөрийнх нь жигнэмэгээс хээв нэг аван идээд байгааг анзаарахгүй байх арга байсангүй. Залуу хээв нэг идээд байхаар нь бүр дургүй нь хүрч эхлэв. "Хэрвээ би боловсон хүн биш байсан бол энэ залууг нэг сайн дэлсээд авахгүй юу!" гэж бодож байлаа. 

By Boldkhuu Batbaatar with 8 сэтгэгдэл

Майкрософт ба ажилгүй цэвэрлэгч

           Нэгэн ажилгүй залуу цэвэрлэгчийн ажилд орохоор Майкрософт компанид очжээ. Хүний нөөцийн ажилтан тестээр шалгалт аваад ярилцлагад дуудав. Тэрээд “Та манайд тэнцсэн. Та бидэнд e-mail хаягаа өгнө үү? Бид танд ажилд ороход бөглөдөг анкет, мөн хэзээнээс ажлаа эхлэх хугацааг мэдэгдсэн e-mail явуулах болно” гэв. Харин нөгөө залуу надад компьютер, тэр бүү хэл интернэт хаяг байхгүй гэв.  Тэгэхэд хүний нөөцийн ажилтан түүний өмнөөс харамсаж байгаагаа хэлээд интернэт хаяггүй бол гэр байхгүйтэй адил байдаг бөгөөд байхгүй хүнд ажил олгох боломжгүй гэдгийг ч хэлэв. 

microsoft

By Boldkhuu Batbaatar with 4 сэтгэгдэл

Бид хаашаа явж байна вэ?

Дэлхий дээрх болон дэлхийгээс гаднах бүх л зүйл үүсэн бий болсон цагаасаа эхлэн өөрийн гэсэн чиглэлийг тогтоон тэр замаараа удаан ч бай, хурдан ч бай урагшилж байдаг. Харин тэр чиглэлээсээ хазайна уу гэхээс хэзээ ч ухардаггүй. Цаг хугацаа гэдэг хүчирхэг зүйл бид бүхнийг хүссэн ч хүсээгүй ч урагшлахаас өөр замгүй болгосон.

By Boldkhuu Batbaatar with 0 сэтгэгдэл

American Dream - Your Dream

American Dream

“Америк мөрөөдөл гэдэг бол хүсэл зориг, ихийг бүтээх эрмэлзлэлээр дүүрэн бүх хүмүүсийн илүү сайхан, элбэг хангалуун, баян амьдарч чадах тэр л газрыг хайн бэдэрсэн их хүсэл мөрөөдөл юм.”
Жеймс Труслов Адамс “Америкийн тууль”

Америк мөрөөдөл гэдэг зөвхөн Америкчуудын мөрөөдөл бишээ. Энэ бол та бидний мөрөөдөл. Хэрэв та эх орондоо, төрөлх газраа хэн нэгэнд хавчигдан гадуурхагдаж, ердөө л зүсэм талх хулгайлсныхаа төлөө хатуу ширүүн ташуурын амт амссан бол, маргаашийн өдөр өөрийгөө амьд байх эсэхэд эргэлздэг бол, өглөө сэрэхээсээ орой унтах хүртлээ зөвхөн мөнгө олохын төлөө толгойгоо шаналгадаг бол, алхам тутамд нүүр тулах уул овоо шиг асуудлуудаасаа айгаад өглөө сэрэхийг ч хүсдэггүй бол Америк мөрөөдөл таны ч мөрөөдөл. Аль тэртээх онуудад эл байдлаас зугтаасан олон сая цагаачид чухам юуг хүсч Америкийн арлыг зорьсон бол? Тэнд л би өөрийн гэсэн амьдралаа олж, хүссэн цагтаа хүссэн хоолоо идэж, амарч, өөдөөс алхах хэн бэ гуайн ч нүд рүү цэх харж, шорооноос өөр зүйл орж байгаагүй халаасандаа мөнгө тогтоох болно гэж хүссэн байх. Энэ л Америк мөрөөдөл.
1886 онд Францын ард түмнээс Америкт бэлэглэсэн Эрх чөлөөний хөшөө ч эдгээр аз жаргал, эрх чөлөөг хайсан бүх хүмүүсийг урин дуудаж, өөрийн өргөсөн галт бамбараар тэдний энэ арал руу ирэх замыг гэрэлтүүлж байдаг.

american dream

Гэхдээ Америкт эхэндээ иймэрхүү дүр зураг ажиглагдана. Яагаад гэвэл энэ гараанаас бүгд уралдааны замд гарна. Зарим нь гараанаас гарахдаа бүдэрч байхад, зарим нь замын дундаас зорилгоосоо няцаж байдаг. Эдгээр хүмүүс энэ бүхний эцэст гар руугаа харвал энэ арал дээр уртаас урт замыг туулан ирээд, чадал хүчээ шавхан зүтгэсний эцэст хүсэж байсан эд хөрөнгө, аз жаргал нь биш зөвхөн харуусал гунигаар дүүрэн нулимс урсаж байх болно. Энэ л бүх хүнд ижил тэгш боломжийг олгосон юм. “Боломж” – Энэ бол чиний бүх зүйл.
“Хэрэв чи боломжоо ашиглаж чадахгүй бол чи бүхний дор. Харин боломж бүрийг алдалгүй ашиглавал чи бүхний дээр. Гудамжинд юу хийх учраа олж чадахгүй байгаа ядуусыг хараад бүү шоол, бүү дорд үз. Гагцхүү чамд олдсон боломж л тэдэнд олдоогүйг сана.” Энэ бол Америк мөрөөдлөөр хэрхэн зөв амьдрах хууль.
Найзаа, чи нүдээ нээ. Чиний мөрөөдөл заавал Америкт биелэх албагүй. Тэртээ цагуудад хүмүүсийн толгойнд эргэлдэж байсан мөрөөдөл чинийхээс өөр бол өөрийнхөөрөө мөрөөд, урагшаа тэмүүл. Чиний юуг мөрөөдөх нь чухал биш. Харин мөрөөдөлдөө хүрэхийн тулд чухам юуг хийх чинь чухал. Мөрөөдөл бүхнээ биелүүлснийхээ дараа гараан дээр зогсож буй нэгнийг ахан дүүс шигээ, ард нь гарсан нэгнийг анд нөхдийн нүдээр харах болно.

Америк мөрөөдлийг өөртөө нэвт шингээсэн номууд:
- Hunter S.Thompson “Fear and Loathing in Las Vegas”
- Jack Kerouac “On the Road”
- F.Scott Fitzgerald “The Great Gatsby”
- John Steinbeck “Of Mice and Men”

By Boldkhuu Batbaatar with 2 сэтгэгдэл