American Dream
“Америк мөрөөдөл гэдэг бол хүсэл зориг, ихийг бүтээх эрмэлзлэлээр дүүрэн бүх хүмүүсийн илүү сайхан, элбэг хангалуун, баян амьдарч чадах тэр л газрыг хайн бэдэрсэн их хүсэл мөрөөдөл юм.”
Жеймс Труслов Адамс “Америкийн тууль”
Америк мөрөөдөл гэдэг зөвхөн Америкчуудын мөрөөдөл бишээ. Энэ бол та бидний мөрөөдөл. Хэрэв та эх орондоо, төрөлх газраа хэн нэгэнд хавчигдан гадуурхагдаж, ердөө л зүсэм талх хулгайлсныхаа төлөө хатуу ширүүн ташуурын амт амссан бол, маргаашийн өдөр өөрийгөө амьд байх эсэхэд эргэлздэг бол, өглөө сэрэхээсээ орой унтах хүртлээ зөвхөн мөнгө олохын төлөө толгойгоо шаналгадаг бол, алхам тутамд нүүр тулах уул овоо шиг асуудлуудаасаа айгаад өглөө сэрэхийг ч хүсдэггүй бол Америк мөрөөдөл таны ч мөрөөдөл. Аль тэртээх онуудад эл байдлаас зугтаасан олон сая цагаачид чухам юуг хүсч Америкийн арлыг зорьсон бол? Тэнд л би өөрийн гэсэн амьдралаа олж, хүссэн цагтаа хүссэн хоолоо идэж, амарч, өөдөөс алхах хэн бэ гуайн ч нүд рүү цэх харж, шорооноос өөр зүйл орж байгаагүй халаасандаа мөнгө тогтоох болно гэж хүссэн байх. Энэ л Америк мөрөөдөл.
1886 онд Францын ард түмнээс Америкт бэлэглэсэн Эрх чөлөөний хөшөө ч эдгээр аз жаргал, эрх чөлөөг хайсан бүх хүмүүсийг урин дуудаж, өөрийн өргөсөн галт бамбараар тэдний энэ арал руу ирэх замыг гэрэлтүүлж байдаг.
Гэхдээ Америкт эхэндээ иймэрхүү дүр зураг ажиглагдана. Яагаад гэвэл энэ гараанаас бүгд уралдааны замд гарна. Зарим нь гараанаас гарахдаа бүдэрч байхад, зарим нь замын дундаас зорилгоосоо няцаж байдаг. Эдгээр хүмүүс энэ бүхний эцэст гар руугаа харвал энэ арал дээр уртаас урт замыг туулан ирээд, чадал хүчээ шавхан зүтгэсний эцэст хүсэж байсан эд хөрөнгө, аз жаргал нь биш зөвхөн харуусал гунигаар дүүрэн нулимс урсаж байх болно. Энэ л бүх хүнд ижил тэгш боломжийг олгосон юм. “Боломж” – Энэ бол чиний бүх зүйл.
“Хэрэв чи боломжоо ашиглаж чадахгүй бол чи бүхний дор. Харин боломж бүрийг алдалгүй ашиглавал чи бүхний дээр. Гудамжинд юу хийх учраа олж чадахгүй байгаа ядуусыг хараад бүү шоол, бүү дорд үз. Гагцхүү чамд олдсон боломж л тэдэнд олдоогүйг сана.” Энэ бол Америк мөрөөдлөөр хэрхэн зөв амьдрах хууль.
Найзаа, чи нүдээ нээ. Чиний мөрөөдөл заавал Америкт биелэх албагүй. Тэртээ цагуудад хүмүүсийн толгойнд эргэлдэж байсан мөрөөдөл чинийхээс өөр бол өөрийнхөөрөө мөрөөд, урагшаа тэмүүл. Чиний юуг мөрөөдөх нь чухал биш. Харин мөрөөдөлдөө хүрэхийн тулд чухам юуг хийх чинь чухал. Мөрөөдөл бүхнээ биелүүлснийхээ дараа гараан дээр зогсож буй нэгнийг ахан дүүс шигээ, ард нь гарсан нэгнийг анд нөхдийн нүдээр харах болно.
Америк мөрөөдлийг өөртөө нэвт шингээсэн номууд:
- Hunter S.Thompson “Fear and Loathing in Las Vegas”
- Jack Kerouac “On the Road”
- F.Scott Fitzgerald “The Great Gatsby”
- John Steinbeck “Of Mice and Men”
2 сэтгэгдэл:
-
@jesss: Хий хоосон мөрөөдлөөр алс орныг зорьсон тэдгээр залуус тэнд очих нь чухал биш, тэнд очоод ихийг сурч мэдэх, бүтээх нь чухал гэдгийг мартсан хэрэг байх.
Harin tiimee, yag unen minii bodloor hun hicheevel haana ch americ muruudliig beiluulj chadna. Americ ireed barag 3 jil bolloo mash olon saihan mongol zaluu ueiinhentei taniltsaj baigaa bolovch ihenh anh irsen americ muruudluu martaad eej aavdaa surj baigaa gej hudlaa heled l tsagiin heden $-n ajil hiij hiisen hedeeree arhi, tamhi bur har tamhi hurtel tataj baigaag haraad uruvdmuur