Огноо:
2008-12-10
, Төрөл:
Эргэцүүлэл
Дэлхий дээрх болон дэлхийгээс гаднах бүх л зүйл үүсэн бий болсон цагаасаа эхлэн өөрийн гэсэн чиглэлийг тогтоон тэр замаараа удаан ч бай, хурдан ч бай урагшилж байдаг. Харин тэр чиглэлээсээ хазайна уу гэхээс хэзээ ч ухардаггүй. Цаг хугацаа гэдэг хүчирхэг зүйл бид бүхнийг хүссэн ч хүсээгүй ч урагшлахаас өөр замгүй болгосон.
Харин ухамсарт хүмүүс бид ер нь хаашаа яваад байгаагаа бодож эхлээд удаагүй байна. Бид гэр рүүгээ, ажил руугаа, баяр цуглаан руу гэж бодит чиглэл заах бус амьдралын гол зорилго чиглэл маань хаашаа чиглэж байгааг тодорхойлно гэсэн үг. Аливаа бодгалын амь явахын гол зорилго бол өсч үржих гэж тодорхойлсон байдаг авч, гагцхүү хүн төрөлхтний хувьд өдгөө энэ нь хэтэрхий өчүүхэн зорилго болсон байна. Учир нь бид сэтгэлийн ханамж таашаалыг юун түрүүнд тавьдагтай холбоотой. “Би сайхан гэр бүлтэй, сайхан ажилтай, сайн машинтай, элбэг хангалуун, аз жаргалтай амьдармаар байна.” гэж хүн бүхэн л хэлдэг. Энд байгаа бүгд л сэтгэл ханамжийн хүчин зүйлс. Энэ ч зөв. Гэхдээ бид энэ бүгдийгээ гүйцэлдүүлэхийн төлөө бусдын хөлд дэгээ тавих буюу орчин тойрныхоо барьсан чиглэлийг алдагдуулах нь олширчээ. Бид эрүүл саруул амьдрахыг хүсдэг атлаа түүнийхээ эсрэг зүйлсийг ямар ихийг хийнэ вэ?
Хүн төрөлхтөн анх үүсэхэд тэдэнд хөгжил дэвшил зайлшгүй хэрэгтэй байсан. Харин одоо бидний өндөр хөгжил дэвшил бидэнд өөрсдөд маань, бидний амьдарч буй дэлхий ертөнцөд үлэмж хэмжээний хохирол учруулж байна. Хэрвээ хүмүүс галыг нээгээгүй байсан бол өдийд бид байхгүй байсан ч атомын бөмбөгийг нээгээгүй байсан бол харин ч эсрэгээрээ айх эмээх зүйлгүй амар жимэр байх байсан биз.
Бид нум сумыг бүтээгээгүй бол олз омог үлэмж багасах байсан ч халуун зэвсгүүдийг бүтээгээгүй бол дэлхий нэг, хоёрдугаар дайнд олон арван сая хүн амь үрэгдэхгүй байсан.
Энэ мэтчилэн дурьдвал хүнд өөрт нь чөдөр тушаа болсон олон олон бүтээлүүдийг дурьдаж болно. Одоо бидэнд өөрсдийн хөгжил дэвшлийн үрээр ургасан хогийн ургамал бүрийг цэвэрлэх илүү өндөр хөгжил хэрэг болоод байна. Гэхдээ аливаа зүйлд сайн муу тал тэнцүү хосолсон байдаг шиг хүн төрөлхтний хөгжил дэвшлийг дагасан бараан сүүдрүүд улам л ихсэх болно. Дэлхийн дулаарал, агаарын бохирдол, элдэв өвчин эмгэг зэрэг хэзээ ч гэтлэж гарашгүй гамшигууд бидний бүтээсэн зүйлсээс болж ар араасаа үргэлжилсээр.
Амьд бүхэн мөхөх нь жам хэдий ч бид түүн рүү хэтэрхий хурдан урагшлаад байгаа юм биш биз?

By Boldkhuu Batbaatar with
0
сэтгэгдэл
0 сэтгэгдэл: