Огноо:
2010-05-09
, Төрөл:
Эргэцүүлэл
Нэгэн ажилгүй залуу цэвэрлэгчийн ажилд орохоор Майкрософт компанид очжээ. Хүний нөөцийн ажилтан тестээр шалгалт аваад ярилцлагад дуудав. Тэрээд “Та манайд тэнцсэн. Та бидэнд e-mail хаягаа өгнө үү? Бид танд ажилд ороход бөглөдөг анкет, мөн хэзээнээс ажлаа эхлэх хугацааг мэдэгдсэн e-mail явуулах болно” гэв. Харин нөгөө залуу надад компьютер, тэр бүү хэл интернэт хаяг байхгүй гэв. Тэгэхэд хүний нөөцийн ажилтан түүний өмнөөс харамсаж байгаагаа хэлээд интернэт хаяггүй бол гэр байхгүйтэй адил байдаг бөгөөд байхгүй хүнд ажил олгох боломжгүй гэдгийг ч хэлэв.
Залуу урам нь хугаран яахаа мэдэхгүй тэндээс гарлаа. Халаасандаа ердөө аравхан доллартой. Гэртээ харих замдаа нэг дэлгүүр ороод 10$-оороо нэг хайрцаг улаан лооль худалдаж авав. Тэгээд айлын хаалга тогшин улаан лоолио зарж эхлэв. Тэгсэн 2 цагийн дотор мөнгө нь хоёр дахин өссөн байлаа. Энэ байдлаар дахин хэд хэдэн удаа улаан лооль худалдаж аваад зарахад орой гэртээ 60 доллартай харьжээ. Иймэрхүү байдлаар амьдарч болох юм байна гэдгийг ойлгосон залуу өглөө эрт гэрээсээ гараад орой үрий болтой ажиллаж эхлэв. Өдөр бүр мөнгө нь 3, 4 дахин өсдөг байлаа. Иймхүү хэсэг хугацаань дараа гар тэрэг худалдаж авав. Дараа нь түүнийгээ ачааны машин болгов. Удалгүй их хөдөлмөрлөсний эцэст тээврийн компанитай болжээ. 5 жилийн дараа залуугийн компани улсын хамгийн том хүнсний сүлжээ компаниудын нэг болжээ.
Одоо гэр бүлээ авч явах дайтай, ирээдүйгээ төсөөлж болохоор болжээ. Ингээд бүх зүйлээ даатгуулахаар шийдэн даатгалын компанийг сонгон очиж уулзав. Уулзалт өндөрлөж даатгалын ажилтан даатгалынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл явуулахаар болж залуугийн интернэт хаягийг асуув. Тэгээд залууд интернэт хаяг байгүй гэдгийг сонсоод ихэд гайхан “интернэт хаяггүй атлаа энэ их амжилтанд хүрсэн юм чинь интернэт хаягтай байсан бол ч...” гэж уулга алдав. Тэгэхэд залуу хэсэг бодсоноо:
- Микрософт компаний цэвэрлэгч болох байсан юм гэв.
Энэ өгүүллэгээс дараах дүгнэлтэнд хүрч болох юм.
- Интернэт бол амьдралыг шийдэх гол зүйл биш
- Микрософт компаний чэвэрлэгч болохын тулд интернэт хаягтай байх хэрэгтэй
- Хэчнээн интернэт хаяггүй ч амжилтанд хүрч болно
- Хэрэв та энэхүү өгүүллэгийг интернэтээр уншсан бол цэвэрлэгч болох боломж тань саятан болох боломжоос их байна.

By Boldkhuu Batbaatar with
4
сэтгэгдэл
4 сэтгэгдэл:
-
Нэг дүгнэлтэнд хүрэхэд хэцүү л өгүүллэг байна, Амьдралд нэгээс олон , бүр дэндүү олон замаар амжилтанд хүрж болохыг хэлсан байж болох юм
-
@Boldoo: Тиймээ. Боломж ямагт байдаг. Нэгийг алдвал нөгөөх нь байж л байгаа. Гагцхүү тэрийг олж харах, түүндээ зориглон орох, хичээн зүтгэх л чухал.
Хамгийн сүүлийн дүгнэлт нь ямар хатуу юм бэ? хэхэ