follow

Харри Поттер цуврал 7 ном /монгол хэлээр/

Харри Поттерын цуврал номуудад би их дуртай. Зарим хүмүүс намайг жаахан хүүхдийн юм сонирхож байна гэж магадгүй л юм. Номын дэлгүүрүүдэд гарах өдрийн өмнө нь хүмүүс гадна нь хонож, гарсан даруйд нь ганц хувь үлдээлгүй худалдан авдаг энэ номын уншигчид зөвхөн хүүхдүүд байдаггүй. Анхлан нэг найзынхаа ярианаас энэ номыг унших бодол төрж, үнэхээр ч сонирхол татахуйц учир битүүлэг үйл явдлууд нь намайг өөрийн эрхгүй энэ номонд оруулсан юм.

Хэрвээ англи хэл дээр уншвал энгийн хэллэгүүд нь таны англи хэлийг сайжруулна. Англи хувилбарууд нь интернетээр дүүрэн байгаа учраас би монгол хувилбарыг нь Асуулт форумын гишүүн CROFT-ийн орчуулснаар уншихад амар PDF формат руу хөрвүүллээ. Эхний гурван боть нь PDF форматаар байдаг учраас дөрөх дэхээс нь хөрвүүлж байна. Орчуулга нь хэр чанартай болсныг уншигч та шүүнэ биз. Ямартаа ч хөдөлмөр гарган бүх ботийг орчуулсан CROFT-д талархал илэрхийлье.

By Boldkhuu Batbaatar with 33 сэтгэгдэл

33 сэтгэгдэл:

  • aanhaan says:

    Аанхаан, манай найз ч бас Харрн Поттерын улаан хорхойтон. Гарсан бүх цувралыг нь англи хэл дээр уншаад дуусчихсан. Тэгээл монгол хэл дээр эхний номыг хэвлүүлж гаргасан гэж дуулсан юм. Тэгээл бид 2 монгол хэл дээр гарсан Харрн Поттер хэр орчуулсныг нь сонирхохоор интерном орсон чинь хайгаад олдоггүй ээ. Тэгсэн чинь Хүүхдийн номын тасагт нь байжысан. Энэ номын уншигчдын ихэнхи нь хүүхдүүд байдаг болов уу. Тэхдээ том хүн яагаад уншиж болохгүй гэж...
    Орчуулж гаргасан Харри Поттер интернэтээс олж уншсан монгол хэл дээрхи Харри Поттераас муу орчуулгатай юм шиг санагдсан.
    Уучлаарай хэн нэгнийг муу хэльё гэж бодоогүй юм шүү.

  • Unknown says:

    5 дугаар боть 4 дүгээр боть байна. Давтаад оруулчихжээ. Нөхөж оруулж өгөхийг хүсье. Баярлалаа. Үнэхээр хайгаад олохгүй байснаа оллоо. Айпад дээрээ уншаад байдаг хэрэгээ

  • Anonymous says:

    Kindle дээр үзэхэд бага зэрэг эвгүй хэсгүүдийг засварлах хүсэлтэй байгаа юм л даа..

  • Би энэ номнуудыг орчуулсан Croft-ийн орчуулгыг өөрчлөгдөж тараагдахаас л бага зэрэг хамгаалсан хэрэг. Өөрөөс нь зөвшөөрөл авч хөрвүүлсэн юм. Тэгэхээр DRM-ийг нь авч чадахгүй нь дээ. Уучлаарай. :)

  • Anonymous says:

    Би ч гэсэн Харри Поттер номд маш их дуртай. Бүгдийг нь тэвчихгүй аль хэдийн англиар уншчихсан. Англи хэл ч их сайжирсан. Монголоор орчуулахдаа сайн орчуулах хэрэгтэй байхаа. Тэгэхгүй бол хүмүүсийн унших хүсэл нь буурчихна. Ялангуяа хүүхдүүдэд уншуулбал зүгээр. Номонд дуртай болно. Би Харри Поттер ба Азкабаны хоригдолыг хичээлийнхээ цаг заваар орчуулж байсан чинь нэг хүн бараг бүх цувралыг орчуулчихсан байна билээ. Их хөдөлмөрч тэр хүнд баяр хүргэе. Жаахан найруулгын засвар хийчихвэл тун дажгүй болсон байна лээ. Хүмүүсээ энэ номыг уншихгүй бол харамсана шүү хэ хэ

  • Шинэков says:

    Хэхэ би киног нь ч бараг тоож үзэж байсангүй. Тийм гоё ч гэж бодож байсангүй. Та нарыг ингэж бичээд байхаар үзмээр бас уншмаар санагдчихлаа. Гэхдээ уншна ч гэж юу байхав. Үзэх л байх д аа тэгэж байгаад...

  • @Anonymous: Тиймээ, сайн орчуулах хэрэгтэй. Энэ номыг орчуулсан хүн чадах чинээгээрээ л сайн орчуулахыг хичээсэн байх. Зарим өгүүлбэрүүдийг харж байхад утгын алдаа харагдаж байсан. Гэхдээ ийм олон номыг тасралтгүй орчуулж дуусгана гэдэг том зүтгэл шүү, тиймээ?

    @Шинэков: Заавал үзээрэй. Гэхдээ миний зохиолыг нь олж уншсан бүх кинонуудын зохиол нь илүү гоё байсан. Киног нь үзээгүй байж байгаад номыг нь уншиж, түүний ертөнцийг өөрийнхөөрөө дотроо зурна гэдэг гайхалтай. Кино нь бол кино найруулагчийн л төсөөлөл шүү дээ.

  • Ul TANIH says:

    "кино бол найруулагчийн л төсөөлөл" хэхэ юун лаг оносон үгэв.
    Уншихад зураглалыг өөрөө зурдаг нь ч үнэн л дээ.
    Би анх хэрэмний чихмэл гэдэг детектив зохиол уншиж билээ. Яг л өөрийнхөөрөө төсөөлж байсан шүү.За энэ ч яахав.
    Одоо мань мэт хүмүүс ном уншаад суух ч завгүй болчиждээ. Ажил амьдралаа зохицуулахгаал гүйсээр байгаад. Энийг нь ч мэдээд уншиж өгөөд байдаг нэг сайхан юм гараад иржээ.
    Би бас энэ киног ч нь тоож үзэж байгаагүй тоогоогүй ч гэждээ. Бас л завгүйтснээс л болсон хэрэг.
    Энэ зохиолыг сонсоол явжаах боломжтой болгочихвол юутай аятайханбэ? тэ Болдхүү
    Мөн ч их буянтай үйлс болох байх даа.

  • Би эхний гурван ботийг нь англиар уншсан. Амтанд нь ороод байсныг бодвол гайгүй л ойлгоод байсан байх. Сүүлдээ толь ашиглахаа бараг больдог юм билээ. Шууд "үг таах" арга хэрэглээд л явчихаж байгаа юм. :D

  • UL TANIH says:

    Равдан гуай ч лаг л даа. Гэхдээ энэ зохиолыг барьж авч унших боловуу? Ихэвчлэн хүүхдийн яриа өрнөн биздээ. Чамайг дуулдаг хуурддаг гэх, чи уншиж тйим болгож чадах уу?
    Хэрвээ энэ номыг радио хэлбэрт оруулаад худалдвал зах зээл нь байгаа л байх.
    Хүүхдэдээ үлгэр ярьж өгөхөөс залхуурдаг аав ээж зөндөө байна цаагуур чинь

  • @UL TANIH: :) Надад тийм зав байхгүй. Тэгээд ийм ажил хийж үзээгүй, чадахгүй биз. Уран сайхан уншина гэдэг чинь бас маш том чадвар. Шууд уншина гэж бүтэхгүй.

  • Anonymous says:

    Гайхалтай ном шүү. Тэр ид шидийн ертөнцийг ургуулан бодож, бүтээхийн хажуугаар дүрүүдээ яг л бодит амьдрал дээр байдаг хүүхдүүдтэй адилаар авч явж хөгжүүлж чадсан J.K.Rowling үнэхээр гайхамшигтай. Бүх номуудыг нь уншиж дууссаны дараа "half blood prince"-ийг биширсэн шүү. Хамгийн гайхалтай бас эмгэнэлтэй дүр. Энэ нүсэр цувралыг ийм гоё орчуулсан CROFT-доо баярлалаа. Бас эмхэлсэн Болдхүүд талархал илэрхийлэе.

  • Anonymous says:

    Манай сургуулийн багш байсын байна ш дээ,,,,, нүдээ өвдөж зохионы доор хөхөртөлөө л 7 цувралыг уншиж дуусгалаа,,,,, дахиад гарсан бол дахиад уншиад л баймаар байна шүү,,,хэвлэээд авах гэсэн боловч даан ч цоожтой болохоороо чадсангүй ээ гэж,,,, Ямартай ч сургуулийн залуухан багшдаа БАЯРЛАЛААА,,, Тэгээд бас амжилт,,,,

  • Anonymous says:

    YAJ TATAX VE XUMUUSE uul ni minii xamgiin durtai kino (nom) . 1 2 r angiudiin unshtsan odoo 3iin l unshmaar bna yj tatax uu?

  • Anonymous says:

    ёстой гоё ном шдээ, киноноос ном нь хувь илүү. Би сүүлийн гурван ботийг орос хэлээр, албан ёсны хэвлэлтйг нь уншсан. Харин эхний ботийг монголоор, нэтээс уншсан. Одоо бүгдийн нь монголоор уншиж үзнээ, баярлалаа

  • Anonymous says:

    croft ahaasaa guuy Bram Stokeriin Draculag orchuulaad enenshig taviad uguuch bi dunguj 12toi bolhoor angli der unshij chaddgue mongoldeer ug ni tovchilson huvilbar ni l hevlegdsen yum bnlee buren eheer ni unshmaar bn croft ahaa

  • @anonymous: Croft ах чинь бичсэнийг чинь уншихгүй л байх аа даа. Өөрийнх нь имэйл хаяг руу хүсэлтээ бичээд үзээрэй.

  • Anonymous says:

    Баярлалаа. Уншиж үзье. Дракула таалагдвал орчуулалгүй яахав. Цагтаа бас киног нь үзээд биширч л явлаа.