Огноо:
2008-12-02
, Төрөл:
Хүмүүс
Мартин Лютер Кинг
Америкийн Ард түмний Эрх чөлөөний төлөө тэмцэгч Мартин Лютер Кинг
Бидний тэмцлийн амжилтыг илтгэсэн тэртээх таван жилийн өмнө, агуу Америк орон боолчлолоос Ангижрах Эрх чөлөөний Тунхаглалд гарын үсэг зурсан билээ. Агуу хүчирхэг Америкийн бэлэг тэмдэг төдий сүүмийх сүүдэр дор одоо бид зогсоцгоож байна. Шударга бусын дөлөнд төөнөгдөн тарчилсан сая сая боолчуудын хувьд энэхүү тунхаглал нь итгэл найдварын зулыг асааж , аз жаргалын гэрлийг авчирсан юм.
Гэтэл зуун жил өнгөрсөн ч хар арьст боолчууд эрх чөлөөг мэдэрч чадахгүй байгаа бодит бөгөөд бөгөөд эмгэнэлт амьдралтай нүүр тулан учрах ёстой байж.
Зуун жил өнгрсөн хэдий ч хар арьст боолчууд тусгаарлан гадуурхагдах үзлийн гаванд хүлэгдэж, арьс өнгөөр ялгаварлан тамлах гинжинд орооцолдон харамсалтайгаар аж төрсөөр байна.
Зуун жил өнгөрсөн хэдий ч хар арьст боолчууд баян далайн хязгааргүйн мандал дундах ядуурлын гунигт арал мэт ганцаардсан өнчирсөл тавилангаар амьдарсаар л байна.
Зуун жил өнгөрсөн хэдий ч хар арьст боолчууд Америкийн нийгмийн гологдсон хэсгийн буланд шахагдан зовж, төрөлх эх нутагтаа цөлөгдөн амьдарч байна. Иймээс бид өнөөдөр энэхүү эмгэнэлт түүхийг оршуулахаар энд хуран цуглараад байна. Ийм учраас л өнөөдөр бид улсынхаа нийслэлд тооцоо бодохоор энд нэгдэн чуулаад байна.
Манай нэгдсэнулсын хууль батлагч нар өөрөөр хэлбэл хулийг гуйвуулагч нар Тусгаар Тогтнолын Тунхаг Бичиг болон Үндсэн хуулийн гайхамшигт тэрхүү уран цэцэн үгийг бичиж байхдаа хойч ирээдүйн Америкийн иргэн бүр тэрхүү үгийн шударгыг мэдрэх тухай бодолцож үзсэн болов уу. /Алга ташилт/ . Энэхүү тунхаг бичиг нь хүн бүрийн амьдрах, эрх чөлөөтэй байх, мөн аз жаргалтай нөхцөлийг баталгаажуулсан амлалт байсан билээ. /алга ташилт/ Гэхдээ өнөөдөр энэхүү бичиг нь үнэн чанартаа Америк орон амлалтаасаа буцах нэгэн зэмсэг төдий болсон бөгөөд өөрөөр хэлбэл энэхүү тунхаг бичиг нь өөрийн орны иргэнийг арьсны өнгөөр нь ялгаварлан, тэдний эрхийг нь хязгаарласан бичиг болон хувирчээ. /алга ташилт/
Энэхүү ариун үүргийнхээ оронд Америк орон бидэнд “хүрэлцээгүй баялаг” л гэсэн ойлголтыг өгсөн юм. Гэхдээ бид шударга үнэний банк дампуурсан гэдэгт эргэлзэж байна. Бид энэхүү хүрэлцээгүй баялаг гэгчийг нөхөх боломж манай үндэстэнд байгаа гэдэгт итгэж байна. Иймээс бид өнөөдөр тооцоо бодохоор ирлээ. Энэ тооцоо нь бидэнд эрх чөлөө, шударга үнэнд хүрэх замыг зааж өгөх болно. Бид өнөөдрийн эмгэнэлт байдлыг Америк оронд сануулахаар хязгааргүй харанхуйд хуран цуглаад байна. Одоо шинэчлэл хийх, харанхуйн мөсийг хайлуулах цаг биш.
Харин одоо бид харанхуйгаас өндийн босч, арьсны өнгөөр үл ялгаварлах шударга ёсны нарыг тусгаарлан буй ганцаардмал харанхуйн хөндийд гэрэл бадраах цаг ирлээ. /алга ташилт/ Одоо бурхны бүхий л хүүхдүүдэд боломж олгох хаалгыг нээж өгөх цаг нь ирсэн. /алга ташилт/
Үндэстнээ зүй бусаар ялгаварлан сордог нуранги нүүмэл элснээс ахан дүүгийн хатан барилдлагаат цул хадан ирмэгт үндэстнээ татан гаргах цаг боллоо. /алга ташилт/
Тэрхүү тунхаг бичиг нь энэхүү мөчийн хурцадмал байдлыг авчрах, хар арьст боолчуудын эрхэм зорилгыг басамжлан доромжилсон, Америк орны суурийг ганхуулах мөхлийн ирмэгт аваачих зүйл болжээ. Хууль ёсны эрхийг уландаа гишгэсэн бүгчим халуун зуны өдрүүдийг эрх чөлөө , тэгш байдлыг дээдэлсэн налгар намрын өдрүүд болгосон цагт л хар арьстнуудын тэмцэл эцэс болон зогсоно. /алга ташилт/
1963 он, энэ бол төгсгөл бишхарин эхлэл. Хар арьст боолчууд өөрсдийн эрх тэгшээр амьдрах иргэний эрхийг хүртээгүй цагт Америк оронд амар амгалан , энх тунх байдлын аль нь ч үгүй байх болно. Шударга үнэний гэрэлт өдөр ирэх хүртэл тус үндэстний суурийг ганхуулах тэмцлийн хуй салхи үргэлжилсээр байх болно. /алга ташилт/ Шударга үнэний ордонд аваачих халуун дулаан босгон дээр зогсож байгаа ард түмэндээ хэлэх зүйл надад байна. Эрх чөлөөгөө олох энэхүү тэмцлийг хийхдээ өөрсдийгөө бид шударга бус буруу үйлийн гэмтэн болгож үлдээх ёсгүй билээ. /алга ташилт/
Бид өс хонзонгийн аяганаас эрх чөлөөний цангаагаа тайлах ёсгүй. Бид хэзээд өөрсдийн эрх чөлөөний цангаагаа шударга замаар хийсэн тэмцлээр тайлах болно. Бид өөрсдийн эхлүүлсэн энэхүү тэмцлээ биеийн хүчээр, нударганы хүчирхийллээр солих ёсгүй. Бид ахин дахин өөрсдийн биеийн хүчийг ариун сэтгэлийн хүчтэй нэгтгэж тэрхүү гайхамшигт өндөрлөгт хүрэх ёстой. Хар арьстнуудын нийгмийг бүрхсэн энэхүү нийтийн хүчирхэг шинэ хөдөлгөөн нь биднийг өнөөдөр энд хуран цуглуулах болсон боловч бидний ахан дүүс болсон цагаан арьстнуудыг түйвээх , зорилго агуулаагүй. Харин энд хуран цугласан зорилго нь бидний хувь заяаг цагаан арьстнуудын хувь заяатай холбоотой, тэдний эрх чөлөө нь бидний эрх чөлөөтэй салшгүй уялдаатай болохыг ойлгуулах явдал юм. Бид ганцаараа урагшилж, ганцаараа явж болохгүй. Хэрвээ бид явахаар шийдсэн бол зөвхөн урагшаа л харж явах ёстой. Бидэнд буцах зам гэж үгүй. Биднээс хэн нэгэн “та нар хэзээ сэтгэл тайван амрах вэ?” хэмээн асууж болох юм. Бидний аян хэдий хүнд хэцүү, бэрх аянд эцэж цуцсан ч бид замд таарах дэн буудалд , их хотын тансаг буудалд биеийн алжаалыг тайлан амрах ёсгүй . Хар арьст боолчуудын нийгмийн байр суурь тусгаарлагдан шоовдорлогдсон жижиг дүүргээс чөлөөлөгдөх хүртэл бид амрах ёсгүй. Хар арьст боолчуудын нийгмийн байр суурь тусгаарлагдан шоовдорлогдсон жижиг дүүргээс чөлөөлөгдөх хүртэл бид амрах ёсгүй. Миссисипид негрүүд үзэл бодлоо илэрхийлж, Нью Иоркод негрчүүд сонгуульд итгэлтэйгээр оролцож чаддаг болтол бид амрах ёсгүй.
Үгүй, үгүй ээ! Бид амарч тайтгарах ёсгүй, шударга үнэн, шударга ёсны хүрхрээ мэт хуйларч, эрх чөлөө хурын ус маш их уй гашуу, зовлон зүдгүүрийг тээж ирсэн гэдэгт би эргэлзэхгүй байна. Та бүхний зарим нь давчуу бүгчим өрөөний мухраас ариун гэгээнийг эрэлхийлж ирсэн. Та бүхний зарим нь энд хууль сахиулагчдын балмад авирын салхинд хаачихаа мэдэхгүй гуйвж, хавчлага мөрдлөгийн хар хуйнд ороогдсон харанхуйгаас энд эрх чөлөөг эрж хайн ирсэн байгаа. Та бүхэн эрх чөлөөгөөр гачигдсан зовлонгийн хамгийн сүүлчийн гэрч нь байх болно. Иймээс та бүхэн зовлонг аврахын төгсгөл болгох шударга ёсыг бүтээх үйлсээ шантралгүйгээр үргэлжлүүл. Миссисипидээ эргэн оч, Алабама руугаа буц, Жоржидоо оч, Люсиана руугаа буц, энэхүү зовлонг хэрхэн гэтэлгэж өөрчилж болохыг мэдээд өөрийн жижиг борчуудын дүүрэг, өөрийн умгар овоохойдоо оч. Итгэл найдвараа гээсэн хоосон хөндий ертөнцдөө бүү үлдээцгээ. Зовлон гачлан хүнд бэрх, сэтгэлийн гонсгор байдлаа умартан би та бүхэнд одоо энэ мөчид өнөөдөр миний зүрх сэтгэлийн гүнд одоо ч оршин байгаа мөрөөдлөө хэлье. Энэ мөрөөдөл маань Америк мөрөөдөл дээр гүн бат суурилсан юм. Нэг л өдөр манай үндэстэн сэргэж “Бид бүх хүн тэгш эрхтэй амьдрах ёстой гэсэн өнөөдрийн үнэний гэрч болсон” шударга нийгэмд амьдрах болно гэж би мөрөөддөг.
Жоржийн улаан толгод дээр өвс ногоо ургаж тэрхүү ногоон толгод дээр боол, боолын эздийн хөвгүүд эв найрамдлын гагнаатай ахан дүүсийн ширээнд сууж зоог барина хэмээн би мөрөөддөг.
Нэг л өдөр шударга бус ёс, дарамт мөлжлөгөнд хувхайран цөлжсөн Миссисипи мужид эрх чөлөө, шударга үнэний баян бүрд цэцэглэх болно гэж би мөрөөддөг.
Нэг л өдөр миний дөрвөн бяцхан хүүхдийг арьсных нь өнгөнөөс болж биш, буруу зүйл хийснийх нь төлөө бусдын адил шийтгэл хүлээлгэдэг тийм нийгэмд амьдарнаа гэж би мөрөөддөг. Тиймээ энэ мөрөөдөл маань одоо ч хүртэл оргилж байна.
Нэг л өдөр шударга бус үгэнд уруул нь бүдчин тэнүүчлэх хотын захирагчтай Алабама мужид хар, цагаан охид хөвгүүд гар гараасаа чанга атгалцан ахан дүүс болж цэцэрлэгт гудамжинд хамт зугаалах болно гэж би мөрөөддөг. Тиймээ энэ мөрөөдөл маань одоо ч хүртэл бий.
Нэг л өдөр ангаж цангасан хөндий усаар бялхаж, уул толгод бүр нил ягаан цэцгээр чимэгдсэн ногоон хивсээр бүрхэгдээд, энхэл донхол газар газар тэгш тал болж, муруй хазгай жим дардан харгуй болж, Бурхны гэгээн мэлмий нээгдэж амьд бүхэн бие биеэ ойлгон нэгдэнэ гэж би мөрөөддөг.
Энэ бол бидний мөрөөдөл. Би өмнөд нутагтаа шударга ёсыг өвөртлөн буцах болно. Бид шударга ёсыг өвөртөлснөөр нэг л өдөр бид эрх чөлөөтэй болно гэдэгтээ итгэн хамтдаа хөдөлмөрлөж, хамтдаа залбирч, хамтдаа тэмцэж, хамтдаа зовж, мөн эрх чөлөөний төлөө гар гараасаа барин хамтдаа зогсох болно. Бурхны бүх хүүхдүүд “бидний өвөг дээдсийн амьдралаа элээсэн, хэрэн хэсүүчлэгч, эрх чөлөөг эрэлхийлэгчдийн бахархал болсон миний эх орон нь эрх чөлөөний нутаг, эрх чөлөөг магтан дуулъя” хэмээн амьдралын шинэ өнгийг дуулах тэр өдөр ирэх болно. Хэрэв Америк аугаа гүрэн мөн бол энэ үг бодит биеллээ олох ёстой.
Шинэ Хемпшэрийн толгодын оройноос эрх чөлөөний дууг эгшиглүүлье,
Нью Иоркийн сүрлэг уулсаас эрх чөлөөний дууг эгшиглүүлье,
Пеннсилваний өндөрлөгөөс эрх чөлөөний дууг эгшиглүүлье,
Колорадагийн цаст хясаанаас эрх чөлөөний дууг эгшиглүүлье,
Калифорнийн цавчим оргилоос эрх чөлөөний дууг эгшиглүүлье,
Жоржийн өндөр уулнаас эрх чөлөөний дууг эгшиглүүлье,
Теннисигийн цавчим оргилоосэрх чөлөөний дууг эгшиглүүлье,
Миссисиппийн толгод бүрээс эрх чөлөөний дууг эгшиглүүлье,
Өндөрлөг газар бүрээс эрх чөлөөний дууг эгшиглүүлцгээе,
Биднийг эрх чөлөөний дууг эгшиглүүлэх бүрт , тосгон гацаа бүрээс, хот муж бүрээс биднийг эрх чөлөөний дууг түгээх бүрт хар, цагаан, еврей, протестант, католик ялгаагүй бурхны бүх хүүхдүүд гар гараасаа барилцан хөгшин Негрүүдийн мөрөөдөл болсон “Эцсийн эцэст бид эрх чөлөөтэй боллоо. Ариун дээд бурхан минь, эцсийн мөчид бид эрх чөлөөтэй боллоо” хэмээн уухайлан баярлах тэр өдөр бидэнд улам хурдан ирэх болно.
By Boldkhuu Batbaatar with
0
сэтгэгдэл
0 сэтгэгдэл: