follow

МОБИКОМ хүү тооцдоггүй банк мөн үү? /гомдол/

Энэ оны эхээр Мобикомын байгууллагын үйлчилгээнд хамрагдаж ШУТИС-КтМС-ийн байгууллагын дугаар авж орхив. Барьцаанд 30.000₮ төлөх ёстой учраас сургууль цалингаас уул мөнгийг суутгаж авлаа. Байгууллага дотроо 10₮-өөр ярьдагт нь олзуурхаж, бас бус хөнгөлөлтөнд нь татагдаад эхэндээ ч дажгүй л байлаа. Хугацаа өнгөрсний дараагаар өнөөх үйлчилгээний зэс нь цухуйж эхлэх нь тэр.


Нэг өглөөнөөс эхлээд дугаар маань хаагдчихлаа. Учир юун гэвээс манай байгууллагын зарим хүн төлбөрөө төлөөгүй гэнэ. Ийнхүү төлбөрөө төлсөн хүмүүс бусдын уршигаар нэг бус нэлээд хэдэн удаа дугаараа олон хоногоор хаалгаж хохиров. Манай найз телевизийн нэвтрүүлгээр азтан болж, маргааш нь түүн рүү утасдаж хэзээ хэрхэн шагналаа авахыг нь хэлэх байтал өглөө нь дугаар нь хаагдсан удаатай. Гаднаас залгасан хүмүүст “наад нөхөр чинь төлбөрөө төлөөгүй учраас бид нар дугаарыг нь хааж гэсгээж байгаа юм” гэсэн утгатай хариу өгдөг гэсэн. Юуных нь нэр төрийн баталгаа байх вэ дээ. “Арай би төлбөрөө төлөөгүй юм биш байгаа даа” гэж айгаад Мобикомын Сансарын салбар дээр очиж өмнөх сарын төлбөрөө төлсөн эсэхээ асуутал “Төлбөр төлсөн эсэхээ мэдэхийн тулд сургуулиасаа албан бичиг авч ир” гэнээ. Ийм байдлуудаас болоод дугаараа өөрийн нэр дээр авч эрх чөлөөг  мэдрэхээр шийдлээ.
Мобикомын “Улаанбаатар” зочид буудлын дэргэдэх салбар дээр дугаараа хувийн болгуулахаар очтол “Та урьд нь барьцаа төлөөгүй байна” гэж хэлээд надаас нийт тооцогдох ёстой хураамж дээр нэмээд 30.000₮ төгрөг нэхэв. “Барьцаа төлснөө баталгаажуулсны дараа эргүүлээд авч болох байлгүй” гэсэн гэнэн бодлоосоо болоод өгч л орхилоо. Гэтэл тийм биш байж. Royal Castle-ийн дэргэдэх салбар дээр нь барьцаа төлсөн хэрэглэгчдийн жагсаалтыг авч очоод бүтэн хоёр цаг суусны эцэст КтМС-ийн байгууллагын дугааруудыг хариуцсан ажилтан болон хүлээн авах ажилтан /хүмүүстэй уулзаж хүсэлт, асуудлыг шийдвэрлэж өгөх үүрэгтэй болов уу гэж бодсон/ хоёр хүнд арайхийж ойлгуулав. Мобикомын тал КтМС-ээс явуулсан жагсаалтыг харж барьцаа төлбөр төлсөн хүмүүсийг бүртгэхдээ эндүүрсэн болж таарав. Ингэснийхээ төлөө тэд уучлалт ч гуйсангүй. Тэдний хувьд болж л байдаг асуудал бололтой. Ийнхүү тэд ажлын таван өдрийн дотор тан руу утасдаж, асуудлыг хэрхэн шийдвэрлэснээ дуулгахаар болов. Дэндүү урт хугацаа санагдсан боловч хүлцэнгүй зан гаргаж зөвшөөрөөд гарлаа.
Харамсалтай нь асуудал үүгээр дууссангүй. Ажлын таван өдрийн дараа байтугай бүтэн сар болоход дуудлага байтугай мессеж ч ирсэнгүй. Надад зав гарахгүй байсаар ийнхүү сарын дараа дахин Royal Castle-ийн салбарыг зорилоо. Урьд нь уулзсан хүнтэйгээ уулзах гэсэн боловч нэг хүнтэй уулзаад тун завгүй байлаа. Дэргэдэх өрөөнийх нь хүнтэй уулзаж учир байдлаа хэлтэл миний урьд нь уулзсан хүн рүү дотоод утсаар холбогдож хэлж байгаа бололтой. Гэтэл нөгөө хүн бараг мартсан байх нь тэр. “Чи яг барьцаа төлбөрөө төлсөн юм уу?” гээд л дахиад л асуух юм. Асуудал нэг тийшээ болоод надад зөрүү мөнгийг маань буцаан шилжүүлэх л үлдээд байхад дахиад эхнээс нь эхэлмээр байгаа бололтой. Өнөөх КтМС-ийг хариуцсан ажилтан гуай гадаад руу томилолтоор явсан гэнэ. Ганц нэг хүний асуудал тэдэнд юу ч биш юм байлгүй. Ингээд тэдний мартамхай зангаас болж энэхүү хэрэг явдал бүрэн шийдэгдэхэд дахиад хэд хоног хэрэгтэй гэнэ. “Гадаадаас нөгөө хүнээ ирсэний дараа буюу 3 хоногийн дараа тан руу утасдаж хариу хэлье” гэсэн “аймаар” үг надад дуулгалаа. “Хэрвээ бид утасдахгүй бол та эргүүлээд залгаарай” гээд надад дугаараа өгөхийг нь яана. Үнэхээр ч тэр утасдаагүй л дээ. Би 4 хоногийн дараа залгатал “Нөгөө хүн ирээгүй“ гээд  бид хоёрын яриа өндөрлөсөн юм. Би хүүгүй банканд хадгалуулсан мөнгөө хэзээ авах юм бүү мэд. Би хүлээсээр байх уу?
Тусгай дугаар руу залгаж гомдол илэрхийлж болдог л гэсэн. Гэхдээ тэр нь хүмүүсийн гомдлуудыг базаад шууд хогийн саванд хийдэг газар биз. Ийм том байгууллага хэрэглэгчидтэйгээ ийм байдлаар харьцах нь тэдний нэр төрд халтай л баймаар. Хэнд ч үл ойлгогдох бүрхэг байдал гаргаж бүтэн сарыг өнгөрөөх нь тэдний хувьд эмзэглэхээр асуудал биш юм байна.
Надтай ижил ба ижил бусаар хохирч байгаа нийт хэрэглэгчдийн өмнөөс бичлээ.

By Boldkhuu Batbaatar with 11 сэтгэгдэл

11 сэтгэгдэл:

  • Symbian says:

    Хэцүү хэцүү :) . Байгууллага нийтээр нь нэг өглөө сэрэхэд утас нь "Төлбөр хийгээгүй бла бла...". Нэг удаа захиралтай нэг груп-д байсан байхаа тэгэхэд нэгэн сайхан өглөө захирлын утас "Төлбөрийн тооцоо...." :)). Ганц удаа анхааруулга мессеж ирдэггүй шууд хаадаг хэрнээ. СПАМ-дахаараа арай биш ээ.
    Би мөн байгууллагаас дугаараа салгаж авах гэж яг л дээрх асуудалтай тулгарсан даа. Анх эхлээд байгууллагын албан бичигтэй яваад очиход төлбөрийн зөрүүгүй байх ёстой гэсэн. Төлсөн. Дараагаар нь байгууллагын барьцаа 30 000₮ байдаг хувь хүн дээр 60 000₮ болдог л гэсэн. Төлсөн :( . Дараа сар нь би төлбөрөө хугацаанаас нь өмнө төлсөн. Тэгсэн хуучин байгууллагаас утасдаад "Чи дугаараа шилжүүлээгүй юм уу? Нэхэмжлэл ирсэн байна." гэлээ. Дахиад л үл ойлголцол....

  • Anonymous says:

    ugasaa tanai baiguulga anhnaasaa geree bguulahdaa buruu baiguulsan bn. herwee niiteer ni haagdana gej songoogui bol iim zuil bolku. 2rt tanai bguulga shuud tsalingaasaa tulburuu tuldug uilchilgee ashigladag bol iim zuil bolku shdee. anhnaasaa baiguulgiin dugar bol zaawal alban bichigtei ochdog shdee. gereegee unshij bj gomdol gargamaar yum

  • @Anonymous: Гэрээний ямар ч нөхцөлийг бидэнд танилцуулаагүй. Хоёрдугаарт цалингаасаа төлөх үү, өөрсдөө төлөх үү гэдгийг багш нар сонгодоггүй юм. Гуравдугаарт та миний чухам юунд гомдолтой байгааг ойлгоогүй бололтой. Дөрөвдүгээрт та өөрөө хэн бэ, нэр алдараа танилцуулвал энэ талын ямар мэдлэгтэйг тань үнэлмээр байна. Би Anonymous хүмүүст итгэдэггүй юм.

  • Anonymous says:

    Нэрээ нууцалсан тэр мобикомын нөхөр л байгаа биз. 99101030 ч билүү энэ нөхөр анх гэрээ хийхтэй хаагдахгүй гэж хийчихээд дурак царайлаад байсан. МОБИКОМ угаасаа мөнгөний төлөө л гэдэг компани.

  • Anonymous said...: Мөнгө гэхгүй яахын. Буяны компани байх ёстой байсан юм уу тэгээд.

    Хэрэглэгчдийг шулж мөнгө олох нь таны хувьд тэгээд зөв юм уу? Мобикомыг ашиг олж байгаад дургүй байгаа хүн энд алга. Энийг ойлгохгүй байгаа юм биш дээ?

  • Ul tanih says:

    Ingelee geed mobicomiinhond boldhuu metiin nuhud yaj bachimdah n yamar ch nuluuguie.Biznes n togtvorjcon Bizinessiin baiguullaga ta nar shig hereglegchdeeree ene baitugai daajignandoo. ingej shuluulj bhar erthen dugaaraa solicgoo. tegvel yadaj stressteh guishde.Reklamdaj bgach yum bish gehde skytel,g ed nar dajgui geseen.

  • @Ul tanih: Том байгууллагууд мань мэтийг бол тоохгүй юм билээ. Дугаараа солихоор дахиад л хүмүүст шинэ дугаар тараахаас төвөгшөөгөөд байгаа юм. Ойрын хугацаанд Мобикомтой төлбөрөө төлөхөөс өөрөөр харилцахгүй байгаа болохоор асуудал үүсэхгүй л байна. Гэхдээ хэн хэндээ хал балгүй байх гээд дөлөөд яваад байдаг ийм харилцаа үйлчилгээний байгууллагад байх ёсгүй л дээ.

  • Мобиком арай дэндүү л дээ!!!
    Ж-Моби л дээр юм байна лээ дээ
    даанч зарж байгаа утаснууд нь хэрэгцээ шаардлага хангах тал дээр асуудалтай.