Огноо:
2010-11-23
, Төрөл:
Багаар ажиллах,
Эргэцүүлэл
Азийн их гүрэн БНХАУ-ийн Гуанжоу хотноо Азийн 16-р Наадам явагдаж байна. Манай улсын тамирчид энэ удаагийн наадамд өнөр өтгөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа билээ. Хэдийгээр наадам эхлээд олон хоног өнгөрч буй хэдий ч монголчууд бидний найдлага тавьж буй төрлүүдэд хүч үзэж буй тамирчид маань бидэнд алтан медалийг харуулсангүй. Гэхдээ миний хувьд аливаа уралдаан тэмцээний үр дүнг зөвхөн алтан медалиар үнэлэх дургүй. Мөнгө, хүрэл медаль ч гэсэн асар өндөр үнэ цэнээр олддог шүү дээ. Дээрх мөнгө, хүрэл медалиудыг энгэртээ зүүж Монгол улсыг дэлхийн сонорт хүргэж яваа тамирчиддаа баяр хүргэх нь зүйтэй.
Олон олон спортын дундаас би багийн спортод хамгийн дуртай. Дэлхий нийтийн орчин үеийн амьдрах, ажиллах чиг хандлага болсон багийн ажиллагаа эдгээр спортын амин сүнс болдог. Тэнд би бус бид гэж ярих нь чухал бөгөөд хэн нэгний цойлсон амжилтаас хамт олны нэгдсэн амжилт илүү. Харамсалтай нь манай улсын тамирчид багийн спорт дээр өнөөх мөнгө, хүрэл байтугай эхний байруудад шалгарах нь нүдний гэм байдаг. Яагаад?
Урт удаан хугацааны турш монголчуудын сэтгэлгээнд оршин байгаа “Бүхнээс бүх зүйлээрээ илүү байх” хүсэл эрмэлзлэл үүнд нөлөөлдөг байх магадлалтай. Ерөнхий боловсролын сургуульд бүх хичээлдээ тэгш гаргууд сурагч л “Шилдэг сурагч” болохоос бус зөвхөн математикийн хичээлээр дагнан суралцаж, амжилт гаргасан сурагч өөрөөсөө бусад хүнд гавъяагүй л үлдэнэ. Их сургуульд бүх хичээлүүдийнхээ голчийг өндөрт авч явсан оюутан л “улаан диплом”-той төгсөж, ажлын хаалга татахад нүүр бардам байх бол тодорхой чиглэлд онцгой мэргэшсэн хэдий ч энэ байдлыг ойлгодоггүй ажил олгогчдод ялагдаж яваа олон залуус гудамжаар алхаж явах жишээтэй. Энэ бүхний үр дүнд: би бүхнийг чадах хэрэгтэй, би бүхний дээр байх нь ашигтай гэсэн бодол хар багаас бидний тархины чанадад суусан гэсэн үг. Энэ нь багийн ажиллагаанд том хэмжээний саад тотгор учруулдаг.
Баг дээшлэн дэвшихэд түлхэц болохуйц ганцаарчилсан хүчин зүйлд өөрийгөө бэлдэх нь бас чухал үзүүлэлт. Сагсан бөмбөгөөр жишээ авбал танай баг танаас холын зайнаас оноо авах чадварыг шаарддаг бол та тэр чадвараа хөгжүүлэхэд бүх цагаа гаргах хэрэгтэй. Бусад оновчтой дамжуулалт өгөх, самбараас бөмбөг авах чадварыг эзэмших гэж бэлтгэл хийхийн хэрэггүй гэсэн үг. Учир нь тэр чадваруудыг эзэмшсэн өөр тоглогч нар танай багт бий. Харин танаас өөр холын зайнаас оноо авах тоглогч байхгүй тул та багтаа тус болохын тулд үргэлж ШИД.
Бэлтгэл сургуулилт гэдэг нэжгээд хэсгээс тогтох ёсгүй. Харин одоо хөлбөмбөгөөр жишээ авъя. Хөлбөмбөгийн бэлтгэлийн 4 цагийг зөвхөн халаалт хийгээд, тоглоод өнгөрүүлж болохгүй. Бүх хөлбөмбөгийн тоглогч нарт хүчний дасгал, ялангуяа хөлийн хүчний дасгал чухал байдаг бол хаалгачид рефлекс буюу хариу үйлдэл үзүүлэх мэдрэмжийг сайжруулах нь үр дүнтэй. Энэ мэтчилэн бие болоод чадварынхаа хэсэг бүртэй ажиллаж байж жинхэнэ “хөлбөмбөгийн бие”-ийг цогцлоож чадна.
Энэ мэт олон хүчин зүйлс багаар ажиллахад онц гойд нөлөөлдөг. Бид яагаад багийн спортод амжилт үзүүлддэггүй вэ гэсэн асуултад бага ч гэсэн хариулт олдлоо. Дээр дурьдсан жишээнүүд бүгд спортынх мэт боловч аль ч багийн ажиллагаанд толь адил ижил тусна. Танд ч бас өөр олон бодлууд байгаа бол сэтгэгдэл бичиж хуваалцаарай. Эцэст нь нэг кинон дээр хэлсэн үгийг та бүхэнд хүргэе. Энэ үг багаар ажилладаг хэн бүхэнд хэрэгтэй байх.

“Өмсгөлийн ард байгаа нэрээс урд байгаа нэр нь чухал”Жич: Дөнгөж сая манай чөлөөт бөхийн тамирчин Ганзоригийн Мандахнаран Азийн наадмаас анхны алтан медалийг авчирлаа.
By Boldkhuu Batbaatar with
2
сэтгэгдэл
2 сэтгэгдэл:
-
@Delgermurun: 2020 онд Монгол улс Дуулиан тарина гэж найддаг шүү. :)
Багаараа олимпоос медаль авахыг харахад миний нас хүрэхгүй байхдаа гэж айдаг шүү :D.
Нээрээ гоё загвартай болсон байна. Би тэгж байгаад нэг оролдоно доо.