Миний бие КтМС-ийн Програм Хангамж, Мэдээллийн систем, Техник хангамж, Компьютерийн удирдлагатай системийн ангийн 1-р курсынхны үздэг "Програмчлалын үндэс" хичээлийг энэ семестерт зааж байгаа билээ. Энэ хугацаанд лабораторийн ажил хэрхэн явагдаж байгааг хэн бүхний нүдэнд анзаарагдах байдлаар нь сийрүүлэн бичлээ. Гэхдээ энэ дараалал зөвхөн нэгдүгээр курсынхны орох боломжтой цорын ганц лаборатори болох алдарт 126 тоотод өрнөдөг. Дээд зиндааныхны лабораториудад иймэрхүү байдал анзаарагддаггүй гэж хэлж болно. Миний бичсэн зүйлд алдаа дутагдал байх аваас уншигч ахай өршөөн болгооно уу.
Хичээлийн цагтай давхцан багш(1) лабораторийн хаалган дээр бие даалтын ажил, реферат гэх мэт зүйлсээ хэвлүүлэх, хувилуулахаар шаван зогсож буй оюутнуудын дундуур эв эеийг хичээн байж, гуйж гувшин орж ирнэ. Лабораторийн хаалган тулж ирмэгц лаборант(2) шалны мод мэт урт саваагаар хийсэн хаалгаа эелдэгээр нээж өгнө. /Тийм хаалга хэзээ ч харж байгаагүй/ Ийнхүү лаборатори руу амжилттай нэвтэрснийхээ дараа багш ширээн дээрээ очоод өөрийн компьютерийг асаан нэг гүнзгий амьсгаа авснаар хичээл эхлэнэ.
2. Дайн
“Хичээлгүй нь гараачээ!” гэх лаборантын дуугаар дайн эхлэнэ. Дайн удаан хугацаанд үргэлжилдэгийн учир нь дээрх анхааруулгыг цөөхөн хэдэн оюутан сонсоод хэрэгжүүлдэгт байгаа юм. Ийнхүү лаборант ба багшийн тал, цаг нөгцөөгчид(3) ба гариг андуурагсад(4)-ын эсрэг ширүүн байлдаан өрнүүлнэ. Багш хүн оюутнуудтайгаа тулж ажиллах ёстой гэдэг. Энэ журмын дагуу дайснуудтайгаа ч тулж ажиллах хэрэг гарна. Нэг бүрчлэн явж очоод “Хичээлгүй бол гар.” гэсэн шаардлагыг тавьна. Тэгээд оюутнаа гартал хүлээн манаж зогсоно. Нэг оюутан дээр дунджаар 30 секундын манаа хийдэг гэвэл овоо хэдэн хугацааг хэрэгцээгүй гэж болохооргүй дайнд зориулна. Зарим дайснууд “Би хичээлтэй” гэх зальжин арга ашиглавч багш сүрхий асуулт тавьж хичээлгүйг нь баталснаар дайснууд бууж өгдөг. Ай даа миний хамгийн дургүй хэсэг энэ дайн. Дарийн утаа үнэртсэн энэ дайн хэзээ дуусч, энх тайван ирэх юм бол доо.
3. Гол ажилдаа орох нь
Дайнд багш болон лаборантын талынхан яллаа. Ингээд жинхэнэ хичээлдээ оръё. Кино театрын дэлгэц шиг цагаан дэлгэцэн дээр проектроор тусгасан хичээлийн материал /даалгаврын өгөгдөл, жишээ кодууд/ байна. Багш түүний өмнө гараад “Бүгд наашаа сайтар анхаараарай!” гэдэг өгүүлбэрээс эхлээд “Асуулт байна уу?” хэмээх асуулт хүртэл хөлсөө урсган байж тайлбарлана. Жишээ нь: Яагаад 2 + 3 = 5 байдаг талаар яг тайлбарлаад дууссаны дараа ямар асуулт ирдэг гээч? “Багшаа, яагаад 2 + 3 = 5 байдаг юм бэ?”. Багш муу тайлбарласан юм болуу гэж боддог байтал үгүй юм байна. Тэд багшийг тайлбарлаж байх хооронд хичээлээс өөр дэвэн дэлхийн юмаар оролдоод тэнэж явдаг. Гэхдээ дээрх асуулт суралцагчид(5)-аас хэзээ ч ирдэггүйг цохон тэмдэглэх хэрэгтэй. Тэд багшийн тайлбарласныг ойлгосон байх ба ойлгоогүй зарим хэсгийг л тодруулж асуудаг. Би суралцагчдад хайртай /Буруугаар ойлгож болохгүй/.
4. Ингээд хичээл дууслаа
Ирсэн хүмүүсээ бүртгээд тарах зөвшөөрөл өгснөөр Алдарт КтМС-ийн нэгэн өдрийн лаборатори дуусна. Монгол улсын Мэдээллийн Технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг топ сургуулийн нэгдүгээр курсынхны хичээл ийм л байна. Дээрх хичээлээс зөвхөн суралцагч нар л хождог бөгөөд бүтэн цаг гучин минутыг багшийг шулж өнгөрүүлдэг. Үүнд нь ч багш сэтгэл хангалуун байдаг билээ. Оюутнуудыг хичээлд нь сонирхуулж чадахгүй байгаа нь багшийн муугийнх байх. Гэхдээ анхлан сургуулийн босгыг өөрийн хүслээрээ алхаагүй хүмүүс цаг нөгцөөгчдийн бүлэгт шилжих нь дамжиггүй. Тэднийг бурхан өршөөг.
Дүрүүд:
1. Багш: Юм сурахыг хүссэн оюутнуудад чадах чинээгээрээ тусладаг хүн
2. Лаборант: Оюутнуудын элдэв бичиг баримтыг хэвлэн олшруулдаг, тэднийг лаборатор руу гадуур хувцасгүйгээр нэвтрүүлэх, хичээлгүй оюутнуудыг ямар нэгэн аргаар лабораториос хөөн гаргах үүрэг бүхий хүн.
4. Цаг нөгцөөгчид: чатлах /meebo, facebook, yahoo messenger/, тоглох /naruto, dota/
3. Гариг андуурагсад: Өөр хичээлийн цаг дээр өөр хичээл хийж суудаг хүмүүс
5. Суралцагчид: Сурах чин хүсэлтэй оюутнууд
42 сэтгэгдэл:
-
Дэлхийн их сургуулиуд энэ л замыг туулж хөгжсөн байлгүй. Энэ байдал засагдах л болно. Хурдан л засмаар байна.
-
Гоё бичиж. Ийм л эмгэнэлтэй шүү дээ. Чи бид нар засаж чадахгүй байх оо. Дараа өөрсдөө сургууль байгууламз одоо болий.
-
Ийм байдал нэрэндээ чирэгдсэн, хэт нүсэр , элсэгчдийн filter -гүй сургуульд гарахаас яахав, болвол задлаад чанартай олон жижиг сургууль болговол зүгээр ч юм шиг, Анх КТМС гэж мөрөөдөж яваад орохын даваан дээр 400 тэй хүүхэд нэг ангид орж байхыг үзээд дур гутан МУИС-МТС -д орж билээ, жижиг хэдий ч чанартай сургалт, оуюнлаг жинхэнэ сурж мэдэхийн эрэлхийлэл болсон оюутнууд энд л байна.Эхний ээлжинд нэг зүйлийг зайлшгүй өөрчлөх хэрэгтэй , тэр нь элсэгчдийн суурь оноо, шалгалт гээчийг чангалах. Оюутнуудаа чанаржуулаад дараа дараачийн алхамыг хийж болох юм, гэхдээ энэ бүтэхгүй л боловуу...
-
@Boldoo: Би саяхан ШУТИС-ийн томчууд захирлууд оролцсон багш нарын хуралд суусан. Нэг багш маань захирлуудад хандан суралцагчдын тоог багасгаж, сургалтыг чанаржуулах санал тавьсан. Гэтэл "Оюутнуудын тоог цөөрүүлнэ гэдэг чинь чиний цалин хасагдана гэсэн үг" гэсэн ганцхан хариулт өгсөн. Тэд энэ байдлыг засах арга чарга боддог л баймаар. Энэ үгнээс нь харвал боддоггүй гэлтэй. Сурах чин хүсэлтэй оюутангүй бол хэчнээн сайн багш байсан ч тус болохгүй. Хайран хичээл зүтгэл.
-
Хаха нээрээ яг тайлбарлаал дуусангуут "Багшаа ерөөсөө ойлгодоггүй ээ" гэж авдаг гарууд байдын шүү ккк, тээл 1 амьсгаа аваал дахиад эхэлжугамдаа кк.. Хэхэ танай лаб-ууд бас хамгаалалт сайтай байдаг юм байнаа, ингэж баймаар юм байна :P (би бас МКСт лабрант хийдэглд), тэхгү бол юмаа алдчуул бас гэцүү, зарим нөхдүүд чинь хулгана, гар нтр дэл сул юм байвал аваад явцан бдышт ууррр хүрдэг гэжжж кк
-
Нээрээ 126-д хичээл ороход гардаг бэрхшээлүүд байна шүү. Тэр тоглоом тоглоод, чатлаад суучихдаг ухамсаргүй оюутнуудыг бодохоор уур хүрээд байдгийн. Багшийн ширээний араас "хичээлгүй нь гараарай" гэж хэд орилоод ч нэмэргүй, мануулан байж хөөгдөж гардаг нь бүүр нэг зэвүүн. За тэгээд миний хувьд Даваа гарагийн тэнд өнгөрүүлдэг 6 цаг 30 минутыг давчихвал тэр 7 хоногийн ажил дуусч байгаатай адил юмдаа.
-
Би ч бас тийм байсан байж магад 1 2тоо хэхэ... 3 4сөө ч шаал өөр болсон л доо 126 нтрээр ч үзэгдэхээ байсан. Тиймэрхүү нөхдүүд би лав хусаад авмаар л санагдаад байдын. 126д хэдэн өдөр тийм ажил хийгээтэх гэвэл дуртай хийнээ
-
Бас нэг дүр байдаг ш дээ. Ор сураггүй алга бологсод. Байхгүй байж байгаад дүн гарахаар гараад ирдэг. Тэгээд бөөн акт, бичиг цаас, энд тэндхийн багш нараар гуйлгаад... Тэгээд би нэг жил хичээл л заагаад ер нь больё гэж бодсондог....
-
@Өнөржаргал: Хулгайн хамгаалалт энэ тэр бол манайх гайгүй. Лаборантын хажуугаар хичээлтэй гэж худлаа хэлж ороод оюутнуудын анхаарал сарниулж, багшийн хичээлд саад болоод байдаг оюутнууд их хэцүү. Би ч уг нь өөр хичээл хийж байсан ч хэнд ч саад болохгүй нэг буланд нам суучихсан ганц нэг оюутнуудыг төдийлөн гаргах гээд байдаггүй л дээ. Хамгийн гол нь хичээл хийгээд сууж байгаа оюутнуудын хажууд нэг нөхөр тэс хөндлөн юм хийгээд суугаад байхаар анхаарал их сарнидаг гэж бодоод л гаргах гээд байдаг юм.
-
@Мөнхзул: Би 126-д бүрмөсөн залхсан. Ихэнх оюутнуудын хичээлдээ хандаж байгаа байдал, хичээл орж байгаа орчинд би ялагдаж байх шиг байна. Багшлах гэдэг үйл хэрэгт үнэн сэтгэлээсээ дурлаж, түүнээс таашаал авч ажиллах ёстой баймаар. Гэтэл ингэж залхаж ажиллана гэдэг хэнд ч үр өгөөжгүй.
-
@Tulgaa: Үнэхээрийн "муухай монгол" зан гаргаад суугаад байгаа хүмүүст адилхан л "муухай монгол" зан гаргах хэрэгтэй ч юм шиг. Болохгүй бол чамтай хамтарч ажиллана аа. :)
-
@Anonymous: Тэд нар дүн гаргах долоо хоногуудын хар дарсан зүүд байдаг юм даа. Арай дэндүү. Ялангуяа ДЭЭРЭЭС яриулдаг хүмүүс. Түрүү семестер арай гэж тэсэж үлдсэн. Одоо магадгүй би энэ удаад тэсэж үлдэхгүй байж магадгүй.
-
Болдхүү, Тулгаа би бас тэр үйл хэрэгт нэгдмээр л байна шүү. Би тэнд гуравдах жилдээ тарчилж байна :((
Аан тэр дээрээс яриулж байгаа сурсан нэртэй хүмүүсийг бодохоор "би яах гэж сурсын бэ" гэх харуусал их төрдөг шүү.
-
@Мөнхзул: Хичээл ороход ийм хүнд байгааг мэдсээр байж цэгцлэх санаа хэн нэгэнд төрөхгүй байгаа нь гайхалтай. Бид нар бол жижигдэнэ биз.
-
мм, тэр ч тийм шүү. лаброторын ажил ч ёстой аймар шуугиантай үнэхээр хэцүү байдаг. сүүлийн лабын ажлууд гэнэт хүндэрсэн болохоор би бодох гэж нээрээ 80 юм болдог болцон.ёстой л хаана юу болоод байгаа нь мэдэгдэхгүй урдахаа яаая гэж байхад хүүхдүүд шуугилдаад дAээр нь толгой өвдөөд ёстой хэцүү байдаг болцон ш д.
их үнэн юм л бичсэн байна.
-
@Өгөөмөр: Суръя гэсэн оюутнууд ийм байдлаар хохирч байгаа нь үнэхээр харамсалтай. Курс дээшлэх тусам энэ байдал арай багасна. Эхний 2 жилийг тэсээд л өнгөрүүлж дээ.
-
hehe, csmsee sh sanaj bn shw. bi ochvol ireh jil gants semester ch bolson tsagaar bagshilnaa
-
@Gegeen: Wow. Тэгээч, ямар сайхан мэдээ вэ. Гэхдээ таны урмыг манай сургууль хугалчих вий дээ гэхээс л айж байна. Anyway, КтМС дээр уулзах тэр өдрийг хүлээж байя. :)
-
zaluuchuud ingeed l uzeltseed baih yostoi baisan baihgyi yuu daa. Za za amjilt husiye!
-
Өө энэ жилээс болих гэж байгаа юм уу. Дараа жилээс зөвлөх багшт бас ангийхантай холбоотой явж сургуулиас зохиож буй арга хэмжээн идэвхитэй оролцох санаатай байсаншд.Энэ симистер ангийн уулзалтанд 1 удаа ч очиж чадаагүй.
-
@NMKA: Би байхаа болилоо гэхэд SW10-ийнхан маань дахиад нэг зөвлөх багштай болоод байж л байна. Ангийнхантайгаа ойр байгаарай. Манай мэргэжлийнхэнд ганцаардал бүр хүнд тусна шүү.
-
zaaval ingej bichih hereg baisan ch yumuu ugui ch yumuu, ter lab-d chi ch bas guij suugaad yumaa hiij bsan l blgui, oyutnuudiig hicheel hiidgui gej ingej bichih bish, yaj sonirhliig n tatah ve gej boddog bgaa daa, uheents tsarailj zaahaar chin hen toohiin, bagsh nariin hurald suuchaad teren deer yarisan bodlogiin chanartai zuiliig ingeed bichchij l bdag. Uuriiguu zuvtguh gej hudlaa surguuli muulaad, chimeegui l yavaach.
-
@Anonymous: Баярлалаа. Маш үнэтэй зөвөлгөө байна. "Үхээнц" царайтай би бээр хичээлээ яаж ойлгуулах талаар бодож үзэлгүй яахав. Эхний лабораторийн ажлууд дээр 90 минутын туршид ганц ч суулгүй оюутнууд дундуур явж заадаг байсныг оюутнууд мэднэ. Магадгүй та багш байх. Надад заах аргынхаа талаар хуваалцвал би дуртайяа суралцахад бэлэн БАЙСАН, байгаа, байх ч болно.
Эцэст нь хэлэхэд дуугүй явах тал дээр бол таны миний нийтлэл дээр хэн бүхэнд хэрэгтэй сэтгэгдлээ үлдээсэнтэй адилаар би өөрийнхөө блог дээр нийтлэл бичих эрхтэй. Бас таны өөрийнхөө нэрийг бичиж зүрхлээгүй шиг үг хэлэхээсээ айж явахгүй.
-
bi bagsh bish, chinii tsarai ch nadad hamaagui, hund hicheel zaana gedeg medlegtei baihaas gadna, tedniig uurtuu tatah chadvar shaardna, tedniig ezemsheed, surguulia, oyutnuudaa doromjil. Comment bichleguudees chin hudlaa surjignel, uuriiguu umuursun ochuuhen zan unertej baihaar n l bodloo bichsen yum. Sorry for the interruption, bye bye.
-
@Anonymous: Миний бичиж ойлгуулах чадвар, таны уншаад ойлгох чадвар аль аль нь их доогуур байгаа бололтой.
-
126д сууж байгаад босохдоо суусан компьютертээ пасс хийгээд босож байсан нөхөртэй барьцалдаж авч билээ. Үхтлээ уур хүрсэндээ.Хүлээж хүлээж суусан чинь юу вэ? пасс хийсэн байдагийн. Тийм нөхдүүдийг яамаар ч юмдээ :D
-
Ктмс-ийн хэдэн залуу багш нарт хандаад хэдэн үг хайрлая.
126-ийн амьдрал ийм байдаг нь үнэн лдээ. Гэхдээ залуу багш нарыг ойлгохгүй юмаа.Энэ ажлыг хэцүү хэцүү гээл байхын. Ондоо газар ажилласан ч яг ийм биш сэтгэлд чинь болон оюунд чинь ижил дарамт үзүүүлэх асуудлуудтай л учирна шдэ.
Тэгтлээ залхаад байгаам Болдхүү шиг орхиол яваачдээ. Ажиллаад үлдэн үү орхиод явна уу-ТАНУУС-ы ЭРХ байсаар байтал. ийм юм бичицгээгээд та нар жоохон МАНГАР УУ
-
сургуулийн хурал дээр ярьсан асуудалыг ил гаргаж ирсэн нь болдоохүүгийн буруу-Байгууллагын нууц задруулж байнашд.ШУТИС- ктмс-ын тухай сөрөг ойлголтыг бусдад өгч байна. Гэхдээ л нөгөө талаар ЮУ Ч хийж чадахгүй байгаа ч ядаж шүүмжлэлтэй хандаж байгаа чинь сайн байна.
Ктмс бол бизнесийн байгууллага.
Бизнесийн байгууллага гэдэг нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг хэлнээ.
Чанар бол ердөө л өрсөлдөх чадвар. Ктмс бол нэгэнт БРЭНД болсон нэрээрээ нэг хэсэгтээ өрсөлдөөнд ялах болноооо. Тийм болохоор чанарыг эрхэмлэх шаардлага байхгүй.Харин багш нараа та байхгүй байсан ч та нар шиг багш нар байх л болно энэ сургуульд.
-
Ктмс-д балчирдсан багш танаа хандаж хэлэхэд чиний нийтлэлүүд "хөөрхөн" юм. Таалагдав.
-
@UL TANIH: Баярлалаа. Хэнд таалагдсаныг нь л мэдсэнгүй дээ.
-
танилын хүрээгээ тэлэх дургүй нэгэндээ би. Тийм болохоор энүхэндээ энэхэн биеэ нууцалчихъя.Харин чи хөгшөөн дажгүй дажгүй юм олон бичээрэй. Тэгвэл мань чинь ч бас сайхан муухай зүйл доор нь олныг бичийшд.
За амжилт
-
Үнэхээр л шүүр тавиад төлбөрийг нь нэмчихвэл тэр асуудал чин арилчих биш үү. Залуу хүнд тэнд тэгж цаг нөхцөөснөөс өөрийнхөө замыг хөөсөн дээр биздээ. Амжилт хүсье андаа. ХҮСЭЖ орсон сургууль минь ийм муухай байгаад үнэн харамсалтай. Энэ бол нуух ёсгүй үнэн. КТМС-ийн нэр хүнд жил ирэх бүр л унасаар байгаа. Энэ бол үйл ажилгааны менежментгүй ажилдагт байгаа байхаа. дээрээ гүйдлээ олохгүй бол доороо суудлаа олохгүй гэж үнэн үгшүү...
-
Би бас ктмс-д сурдаг манайх менежмент муутай нь ч үнэн шүү 126-д суугаад хүүхдүүдийг араас нь харахад очоод чирээд гаргаад хаячмаар хүн нилээн байдаг шүү энд яригдаж байгаа асуудлууд бүгд үнэн бүгд тал бүрээс нь харж сэтгэгдэл бичсэн байна Болдхүү-г цааш бичих хэрэгтэй гэж бодож байна гэхдээ бичиж байгаа зүйлдээ ктмс-ын сайн талаар дурьдаарай хэдий тааруу мэт байгаа боловч би бас сургуулиараа бахархмаар байна тэхүү....
-
Өнгөрсөнд болсон сэтгэлд гундуу зүйлээ орхиод одооны ажилдаа өндөр амжилт гаргаарай. амжилт хүсье.
-
lab iin computer deer limited account vvsgeed, togloom mogloom dota yahoo bugdiid ni ustgaad hayachij boldoggui yumuu?
-
Account үүсгэчихэж болно л доо. Миний бодлоор асуудал нь зарим хичээлүүд дээр нэмэлт програм суулгах энэ тэр шаардлага гардаг юм. Юм суулгах гэхээр нууц үг асуугаад, тэр болгон дээр нь лаборант давхиж очиж "цаашаа харж бай" гэж байгаад бичих нь хэцүү байсан юм шиг байгаа юм. Тэгээд ч windows -ийн хэрэглэгчийн тохиргоонуудыг төдийлөн сайн мэдэхгүй байх л даа /Би ч сайн мэдэхгүй/. Тусгай програм ашиглаад элдэв янзын програмуудыг блоклоод байж болох ч тэр арга бас яваагүй нь сонин. Нэг багш маань яагаад энэ арга яваагүй талаар сонирхолтой санаа дэвшүүлж байна лээ. Тэр нь ч үнэн байх. Гадаадад ямархуу байдаг юм? Яг тэдний лаб явуулдаг системд монголчуудыг тэр чигээр нь авааччихвал таарах уу?
-
Endehiin 2 ih surguuliin yadgiig medehiin bna. Regensburgiin ih surguuli Novell logintoi, tegeed login hiisnii daraa windowsoo achaalaad, windows ni limited erhtei neegddeg, Novell clientiig yaj tegj holbood baigaag medehgui, manai surguuli bolohoor windows 7 toi, oyutan bolgond 1 accounttai, account login ni servereesee networkoor hiigddeg tegeed limited, yum suulgaj bolohgui. Laborantuud uul ni hicheeliin semester ehlehees omno oyutand hereg boloh programmuudaa suulgachihsan baih yostoi biz de? oorsdiinh ni ajil, hicheeliin dunduur suulgah shaardlagagui. Windows NT based OS uud (XP, 7 g.m) deer bugded ni limited account baigaa shd, teriig l ashiglamaar yum tusgai program gej bhaar
-
Уг нь хамаг нь яс байвал ч болмоор юм. Яс байлгая гэвэл ч бас болох л байх. /But who knows, what's wrong and who's wrong/.
-
Хөөх энэ комментууд чинь одоо надтай нүүр тулгараад байгаа байдлаас тэс өөр бүр эсрэгээрээ юм аа... Надад лав анх энэ сургуульд орж ирээд л ямар аймар чанга сургуууль вэ л гэж бодох болсон. Бүр таслахгүй бүх юмаа хийж өгөөд байхад хүртэл 80аас дээш гараагүйдээ үнэхээр их гутарсан. Тэгээл энд тэндхийн хүүхдүүдийг хараад байхаар хичээл хичээл л гэсэн хүүхдүүд гүйгээд байхаар зэрэг энэ хүүхдүүдийн дунд гологдож байгаа юм байна даа гэсэн бодол төрж байлаа. Тэгсэн чинь энэ комментууд дээр яасан сайхан амар юмнууд бичсэн юм. Үнэхээр ийм байсан бол сургууль гээд хэрэг байна уу??? Эсвэл намайг энэ сургуульд орж ирэхэд л энэ сургууль төлөвлөгөөгөө өөрчлөөд чанга хатуу дэглэм тогтоосон юм болов уу? Надад лав үнэхээр аймшигтай санагдаж байсан, улсын тэргүүн сургуулиудын нэг болохоор ийм байдаг юм уу л гэж... Бас энэ сургууль элсүүлэхдээ нааш ир тавтай морил гэж инээд алдаж тосч авдаг ч гэсэн төгсгөхдөө зөвхөн юм сурч мэдсэн чадалтай хүүхдүүдээ төгсгөдөг юм шиг санагдсан. Магадгүй үүнээс болж сургуульд чанаргүй муу хүүхдүүд ордог болохоор л сургуулийн 40 хувь нь л дипломтой төгсдөгт үнэхээр гайхах зүйл алга. Ямар ч байсан энд байгаа буруу бодолтой хүмүүст хандаж хэлэхэд намайг энэ сургуульд элсэж орж ирэхээс ийм болсон юм болов уу яагаад ч юм дүн энээ тэрээгээ аймар хатуу гаргадаг бас үзэж байгаа хичээлүүд нь ч дэндүү шахуу хэцүү зүйлс үзээд байгаа юм шиг санагддаг. Үнэхээр хичээгээд хичээгээд 3 голч хүрч чадахгүй байгаадаа өөртөө сэтгэл дундуур байна өө. Миний хувьд техник хангамжийн ангид суралцдаг. Яаж 4 жил сурч төгсөнө дөө??? 4 голчтой гармаар байдаг. Хэхэ
-
Программ бичин гэж юу ч мэдэхгүй орж байхад шууд программ бич гэхээр анх гайхаж байлаа. Юу ч байсан эхлээд алгоритмийн үндэс гээд хичээл заасан нь дээр санагдсан С хэл Жава нтр бүгд л алгоритмийн хэлнээс үүсэлтэй биздээ. Бас толгой эргээд явж байхад асуухаар загнаад байдаг багш бас байдаг шүү
Би багш болно гэж боддог ч эргэн тойрноо харахаар шантармаар санагддаг л юм, эхлээгүй байж, хэхэ.
Танд амжилт хүсье :)