follow

Windows 7/Vista - Үйлдлийн системийг USB диск /флэш/-нээс суулгах заавар



Та бүхэнд хааяа Үйлдлийн системээ флэшнээс суулгах хэрэгцээ гардаг байх. CD/DVD-ROM-гүй, эсвэл эвдэрсэн, хурдан хугацаанд суулгах шаардлагатай, эсвэл зүгээр гоё санагдаж магадгүй. Тэгвэл миний компьютерээ форматалдаг арга энэ байна.



Хэрэгцээт зүйлс:
*USB Flash диск (Доот тал нь 4GB)
*Windows 7 юмуу Vista суулгах файл.
*Доор заавруудыг бүгдийг Windows 7 үйлдлийн систем дээр гүйцэтгэнэ.
Доорх алхмуудыг дагаад яваад байхад таны компьютерт Windows 7/Vista үйлдлийн систем суугдсан байх болно.


1. Флэшээ компьютерт залгаад доторх хэрэгтэй файлуудаа найдвартай газар нөөцөлж ав.


2. MS-DOS буюу Command Prompt-оо “Administrator” эрхтэй нээ . Ингэж нээж болно:
*Start цэсний хайх мөр дээр cmd гэж бичээд Ctrl+ Shift+ Enter дарах.
Эсвэл
* Start menu > All programs > Accessories гэж ороод, Command Prompt дээр хулганыхаа баруун товчийг дарж Run as administrator дар.

3. Дараах үйлдлүүдийг гүйцэтгэнэ:
Эхлээд DISKPART бичээд Enter дарахад дараах бичиг харагдана.

windows to usb



Дараа нь LIST DISK гэж бичээд таны компьютерт залгагдсан дискнүүдийн жагсаалтыг харж болно. Доорх зурганд миний флэш Disk 1 гэдэг нэртэй байна.

4. Одоо доорх алхамуудыг дарааллын дагуу гүйцэтгэнэ үү. Энд би өөрийн флэш дискний дугаарыг Disk 1 гэж сонгосныг анхаарна уу. Хэрвээ та буруу нэрийг сонговол өөрийн бусад дискнүүдийг “баллаад” хаячих аюултай:
SELECT DISK 1
CLEAN
CREATE PARTITION PRIMARY
SELECT PARTITION 1
ACTIVE
FORMAT FS=NTFS
(Форматлах явц хэдэн минут үргэлжилнэ)
ASSIGN
EXIT
Command Prompt-ыг бид дахин ашиглах учраас хаах хэрэггүй.

windows to usb



5. Дараа нь Windows 7/Vista-ийнхаа DVD-ийг компьютерт хийгээд төхөөрөмжийн үсгийг нь мэдэж аваарай. Энэ зааварт би DVD тоглуулагчийнхаа үсгийг “D”, флэшнийхээ үсгийг “H”  гэж сонгож авлаа (Үүнийг мэдэж авахын тулд My Computer руугаа ороод харж болно).

6. Command Prompt-оо гаргаж ирээд дараах коммандуудыг бичээрэй.
D: CD BOOT гэж бичээд Enter дар.
CD BOOT гэж бичээд Enter дар.

7. BOOTSECT.EXE /NT60 H:

windows to usb



Дээрх коммандыг оруул.


8. Одоо DVD доторх бүх файлаа флэш диск рүүгээ хуул.

9. Ингээд та Boot-тэй Windows 7/Vista-ийн Флэш дисктэй боллоо. Одоо BIOS-доо эхлэлийн Boot унших төхөөрөмжийг USB drive болгож өөрчлөөд л боллоо.

By Boldkhuu Batbaatar with 10 сэтгэгдэл

10 сэтгэгдэл:

  • Үнэхээр хэрэгтэй эд байнадаа, нэг найз маань ҮС суулгана гаад л USB холболттой CDROM хайгаад л явсан хэхэ одоо ч дажгүй шийдэлд хүрсэн бололтой

  • otgoo says:

    Тун хэрэгтэй мэдээлэл байна. Аль болох хурдан туршиж үзмээр санагдчихлаа. хэхэ

  • @ankhaa: Форматлагдахгүй болох үндэс байхгүй л баймаар юм даа. Чухам ямар алдаа заагаад байгаа юм бол? Зааврын дагуу эхнээс нь яваад үзэж болох юм.