follow

Дуудлагаар бичихээ гэж...

Альваа үгсийг дуудалгаар нь бичжийвэл ямаруу? Надад бол бүхэл бүтэн бичилгээ тэрчигээр нь ингээд бичичхээр аймр онцгүү санагджийнаа. Энэ талаар таануус юу гиж боджииноо?


Ойрд хүмүүсийн блогийг их унших боллоо. Тэр дундаас "дуудлагаар бичсэн" бичлэгүүд их анзаарагдаж байна. Жишээлбэл: "Худлаа гэж боджийвол таануус өөрсдөө ороод үзэхгүүюү" гэх мэт. Нийт текстийн туршид цөөхөн хэсгүүдэд сэтгэлийн хөдөлгөөн, эсвэл шог хошин байдлаар утга санаагаа гаргахыг хүссэн үедээ энэхүү "бичиглэлийн арга"-г хэрэглэвэл тохиромжтой мэт. Гэтэл бараг л үг бүрийг сунжруулаад, унжрилдуулаад, хоёр гурван үгийг нэг болгоод байхаар хэлний соёл руу халдаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх юм. Наад захын сөрөг тал нь тухайн бичлэгийг уншиж байгаа өсвөр насныханд үгзүйн талаас буруу ойлголт өгөх, ангид рефлекс тогтоох гэх мэт байж болох талтай. Зарим хүмүүс энэ "бичиглэлийн арга"-ыг өөрсдийн имижээ болгосон байна. Жишээлбэл Гамп ах байна. Нийт бичлэгүүдийг нь уншихад үнэхээр хөгжилтэй, гэвч ... Эртнээс нийтлэлээ бичсээр байгаа энэ хүнийг яая гэхэв.

Эцэст нь: Залуусаа, энэ хэв маягийг өөртөө бүү дадал болгоорой гэж зөвлөмөөр байна. Зөв үү?

By Boldkhuu Batbaatar with 4 сэтгэгдэл

4 сэтгэгдэл:

  • Gansukh B says:

    Чаат, твийт зэрэгт дуудлагаар бичихэд зүгээр, блог хөтлөх тал дээр л тэгж унжралдуулж санжралдуулж бичсэнийг уншихаас шууд залхуу хүрдэг юм. Ер нь дуудлагаар бичих нь одоогийн ном уншихаа болсон хүүхдүүдийг бүр уруу татаж гүйцэж байгаа юм шиг санагддаг.

  • Харин тиймээ. "Тэртэй тэргүй хүмүүс яаж бичдэгийг нь мэдэхээс цааш ингэсгээд биччихвэл зүгээр байлгүй." гэж бодоод байх шиг байгаа юм. Үгсийн сангаа баяжуулж яваа өсвөр насныханд энэ нь нэлээн буруу үр дагавар үзүүлж болзошгүй.

  • zorig says:

    eХарин ойрын үед наадах чин их ажиглаад байх болсон уг нь ингэж хувьсал хиймээргүй л байгаа юм даа/ яаар=ямар, хаанаган= хаана байгаа юм, юайна= юу байна даа, энэ арай л биш байгаа биздээ би лав энэ тал дээр эсрэг үзэлтэй байгаа

  • Одоо ер нь "байнашдээ" гээд бичихийг зөвөөр нь "байна шүү дээ" гээд биччихвэл хүмүүсийн нүдэнд их л сонин харагдаад, "сүртэй юм" гэж хэлэгдэхээр болчихсон юм уу даа.