follow

Амьдралын нэг шатыг өгслөө



Арвин эрдмийн хурмастаас од шүүрсэн оюутан нас 
Ариун хайрын түүдгээс оч бадраасан залуу нас 
Алдаа онооны талаас цэцэгс хэлхсэн ирмүүн нас 
Ахиад хэзээ ч учрахгүй зүүд шиг нас минь баяртай              

/Б.Болдхүү/



Ололт амжилт, алдаа оноо хосолсон оюутан нас харвасан сум шиг өнгөрч, нэг л мэдэхэд Хүндэт Батламжаа гартаа бариад сургуульдаа “Баяртай” гэж хэлэх цаг болжээ. Гэхдээ би ингэж хэлэхгүй юм шиг байна. Сургуульдаа 2 найзынхаа хамт багшлахаар болсон. Найзууддаа хичээл заана гэхээр сонин санагдаж байна. Зарим найзууд маань намайг хичээл заах болсон маш их баяртай байгаа. /Дүндээ санаа зоволтгүй болох нь гэж бодож байгаа байх/. Зарим нэг нь бүр магнай хагартлаа баярлаж байгаа сурагтай. Найзууддаа хэлэхэд: Би шударга зан гаргана гэж өөртөө амлачихсан байгаа шүү.

Эрдмийн баярын цөөхөн зураг тавилаа.

Болдхүү
 Б.Болдхүү, Н.Мягмарнар, П.Дэлгэрмөрөн, А.Жаргалсайхан
 
КтМС-ийн Програм Хангамжийн ангийг 3.5 жилээр “Онцлох Диплом”-той төгсөгчид.
2-р курстээ Монголын Түүхийн хичээлийн вебсайтыг хамтран хийж байсан 4 залуу дөрвөн жилийн дараа бүгд “Онцлох Диплом”-той төгсөнө гэж зүүдлээгүй явсан байх даа.

Болдхүү
ШУТИС-ийн Оюутны Хөгжлийн Төвийнхөн /Энхтуяа багш, Дашка эгч, Болдоо ах.../
ШУТИС-ийн дэргэдэх “Хос Уянга” бүжгийн хамтлаг
ШУТИС-БИАСургуулийн 2-р курсын оюутан Эрдэнэ-Очир /”Оддын Эрэлд”-ээр нь та бүхэн сайн таних байх. Бид нар “Толин хул” гэж хочилдог юм./
Эрдмийн баярыг хөтлөн явуулсан хоёр хөтлөгч
ШУТИС-ийн Оюутны Холбооны Дотуур Байр хариуцсан менежер асан Хатанбаатар

ШУТИС-ийн эргэн тойронд болдог арга хэмжээнүүдийг энэ л хүмүүс зохион байгуулж, өөрсдийн ая дуугаа өргөж, уран гоёмсог бүжгээрээ цэнгүүлж байдаг юм. Өөр олон олон оюутан залуус бий.


Болдхүү

 ШУТИС-ийн нийт төгсөгчдийг төлөөлж үг хэлж байгаа нь. Ярьж байхад өөр хүний хоолойгоор яриад байгаа юм шиг сонин мэдрэмж төрдөг юм билээ. /Бичсэн үгээ хараад байгаа юм шиг гарчихаж. Уг нь тэгээгүй шүү./

Болдхүү

Ийм хувцастай моринхуур тоголж үзсэн анхны хүнээр бараг би тодрох байхаа.

By Boldkhuu Batbaatar with 6 сэтгэгдэл

6 сэтгэгдэл:

  • Anonymous says:

    хэдэн сарын өмнө нэг хичээлд цуг суугаад нэг багшаар хичээл заалгаад сууж байсан анд маань одоо харин надад хичээл заах багш маань болчиж инээдтэй ч юм шиг бас гэмгүй цагааханаар атаархаад ч байх шиг гэхдээ л 2 багш хэдэн оюутан бид хэд нийлээд хөлбөмбөгөө өшиглөөд явж байх л сайхандаа.

  • @Anonymous: Хэхэ. Багш хүн хөлбөмбөг тоглож болохгүй гэсэн хууль байхгүй юм шиг байна лээ. Тэгэхээр тоглоод л байхаас, яадаг юм. /Гэхдээ багасгана гэж бодоод байгаа/

  • Гоё 4 мөрт байна. Багш болохоор олон юм хоригдож байгаа биздээ. Биеэ цэгнэх хэрэгтэй болоод байх шиг. Амжилт хүсье

  • Сургууль дээр, оюутнуудынхаа дунд багш шиг байж, бусад үеэр өөрийнхөөрөө л байх хэрэгтэй. Because I am young man. :)