follow

"Багш" ахуй он цаг минь баяртай

Таны хийдэг ажил ямар байгаасай гэж та хүсдэг вэ?

Хийх урам зориг төрүүлсэн, сэтгэлийн тэнхээ авах үр бүтээлтэй, ажиллах таатай орчинтой, амьдралын баталгааг хангахуйц цалинтай, боловсорч хөгжих боломжтой, ирээдүйтэй ийм л ажлыг би хүсдэг. Товчхондоо багшийн ажил тийм байж чадсангүй.

Өөрийн мэдлэгээ оюутнууддаа түгээж, тэднийхээ юу сурч мэдсэнийг харан урам зориг авахын сацуу чөлөөт цагаараа эрдмийн ажлаа хийж, бас үес үесхэн элдэв сургалтанд гадаад дотоодод хамрагдаж цол зэргээ ахиулаад, одоо нэмэгдэх гээд байгаа багшийн цалин дээрээ тулгуурлаж төрийн албан хаагчийн зээлд хамрагдах замаар амьдралын анхдагч хэрэгцээгээ хангаад, тэр нь багадвал сургуулиас санал болгосон төслүүд дээр ажиллаж нэмэлт санхүүжилттэй болж сайхан амьдарч болох юм шиг бодогдож байна уу? Ямартаа ч над шиг залуу багшийн хувьд боломжгүй бололтой. Би анх багш болохоор зорихдоо дээрхийг л бодож байсан, зарим үлгэрийн зүйлсийг ч нэмж төсөөлж байлаа.

Миний ажиллах орчныг ЭНДЭЭС мэдэрч болно. Долоо хоногт олон удаа ийм байдалтай хичээл заагаад ирэхээр тэвчээр алддаг юм. Ингэж ажиллаж байхад яаж “багшлах” гэдэг эрхэм ажлаас сэтгэл ханамж авч чадах билээ. Энэ байдал багадаагүй байтал дүн гаргах долоо хоногт дарамт хоёроос гурав дахин ихсэнэ. Санаанд оромгүй хүмүүс санаанд оромгүй оюутнуудын дүнгийн талаар санаа зовж эхэлнэ. Энэ хүмүүс дунд семестерийн эхэнд багахан хүсэлтийн минь хариуг буруу харж өнгөрүүлсэн том тушаалтан ч бий. Бас дээрээс нь оюутны ангийн маань найз нар. Аргагүй залуу багшийн зовлон байгаа биз?

Залуу багш нарт оюутнууд дуртай байдаггүй нь илт байлаа. Нүүрэн дээрээ илт гаргахгүй ч оюутнуудын бодол санааны далд ертөнц болох форум, блогуудыг самнаж явахад илт байсан юм. “3.5 жилээр төгссөн гавалуудаар бидэнд хичээл заалгадаг нь яаж байгаа юм. Тэд нарын мэддэг нь тэндээ л юм байгаа биз.” гэсэн мөрүүд ч бий. Залуу багш нарыг туршлагагүй гэж голж байгаа нь энэ. Энэ нь ч үнэн. Туршлагыг “туршлагагүй” гэж хэлүүлж байж л олж авах байлгүй. Гэхдээ нас, туршлага хоёрыг салгаж ойлгох нь зүйтэй байх. Багш хүн оюутандаа хүндлэгдэж чадахгүй бол багш байгаад яахав. Хоёр ч удаа илт зөрчилдсөн тохиолдол гарч байлаа. Үүнээс би нас ойролцоо хүмүүст хичээл зааж болдоггүй юм байна гэдгийг ойлгосон.

Цалингийн хувьд ярих юмгүй бага. Бага байгаад нь би хэзээ ч буруу өгч байсангүй. Миний мэдлэг чадвар, эрдмийн цол зэрэг, хийж буй ажлын хэмжээ, ШУТИС-ийн дүрэм журам үүнд нөлөөтэй. Дэгстүүлж хэлэхэд нэг оюутны нэг семестерийн төлбөрийг гэрээт багш бүтэн семестер ажиллаж байж олдог. Энэ мөнгийг юу юунд зарцуулдагаа тоочих хэрэггүй биз. Ямар ч байсан хүрэхгүй. Одоо дээрээс нь магистрын сургалтын төлбөр нэмэгдэж байх шиг байна. Миний амьдралын зардал ирэх жилүүдэд дор хаяж 3-4 дахин нэмэгдэнэ. Гэтэл одоо хүрэхгүй байгаа цалин маань 3 дахин ч нэмэгдэж чадахгүй.

Боловсорч хөгжих хамгийн энгийн зам нь өөрийн сонгож авсан сэдвээр эрдмийн ажил хийх. Үүнд багийн ажиллагаа ерөөсөө байхгүй учраас надад бага зэрэг уйтгартай санагддагийг нуух юун. Сургуулиас санал болгосон төсөл дээр ажиллаж туршлага, мэдлэг хуримтлуулж бас болно. Гэхдээ тийм санал нэгийг ч олж үзсэнгүй. Менежментийн багш нарт харин олдоод байдаг нь завшаантай. Ийм аргаар хөгжихийн давуу тал нь амьдралд илүү ойртож ирэх юм. Бид “амьд” оюутнуудыг сургаж байгаа учраас бидэнд “амьд” туршлага л хэрэгтэй. Даанч багш надад тэр төрлийн ямар ч туршлага алга, туршлагатай ч болохгүй нь.

Эцэст нь дүгнэхэд “Би багшид балчирдаж, багш амьдралд минь багадаж байна”. Гэхдээ КтМС-д багшилж өнгөрүүлсэн бүтэн жил надад оюун санааны хувьд их зүйлийг өглөө. Олон зүйлийн талаар бодож, 4 жил оюутны ертөнцийг мэдэрсэн бол 1 жил багшийн ертөнцөд орж, үүгээрээ монголын боловсролын тогтолцооноос амсаад авлаа. Амсаагүй үлдсэн гашуун, амтлаагүй үлдсэн чихэр ч байгаа нь ойлгомжтой.

Сургуулийнхаа нийт удирдлагууд, багш, ажилтнууд, оюутнууддаа бүгдэнд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Ялангуяа Програм хангамжийн SW10 кодтой 1-р курсынхэндээ их амжилтыг ерөөе. Багш байхын гэрэл гэгээг мэдрүүлж байсан оюутнууддаа багш нь их баярлалаа. Мөн сургуулийн дотоод амьдралд минь халуу дулаан уур амьсгал төрүүлж байсан зарим багш эгч, ах нартаа баярлалаа.

Намайг өдий зэрэгт хүргэсэн Компьютерийн техник Менежментийн Сургуульдаа би хайртай. ШИЛДЭГ СУРГУУЛЬ МИНЬ ҮРГЭЛЖ ШИЛДЭГЭЭРЭЭ ҮЛДЭХ БОЛТУГАЙ.

By Boldkhuu Batbaatar with 37 сэтгэгдэл

37 сэтгэгдэл:

  • serdaram says:

    hey zaluu ta guai tegej bodoj bolohgyi shuu! Chamaig tegej bodood garaad yavbal ene surguuli chin zaluuchuudaar UPDATE hiigdehgyi, Mani metiin bagsh nar huuhduudiin tolgoig erguulsen heveeree l bolno shuu. Hun durtai ajildaa setglee gargaad ajillaval ur dun ni zaaval gardag yum sh dee. Zaluu hund oron bair, mongo togrog geed boon asuudal baigaa l daa. Gehdee buh yum bolnoo. Hamgiin gol ni durtai ajlaasaa iim berhsheel heleed zugataaj bolohgyi.
    Uneheer bagsh bolmoorgyi bol yaahav dee. Gehdee zaluuchuud ingeed garaad yavaad baival hetsuu l baina. Odoo Jagaarj ingeed unavdaa...

  • tuguu says:

    Хэхэ зарим зүйлдээр шүүмжлэлтэй хандмаар л байна гэхдээ бусад багшнараас илүү ойлгож дэмжиж зөвөлж ирсэнд баяраллаа.. Тэгээд жинкэн Гийк болчоод дахиад багшларай :D харин сургуулийн хувьд анх КТМС д ороод л эхний симистер хичээлд суугаад л сурах ямар ч сонирхолгүй болгож билээ хэхэ заза тэрч яахуу хэрүүл болно ккк

  • Галсанбат says:

    Манай сургууль чинь яагаад залуу багш нараа өдөрт 2-г гаргаад байна. Өөрсдийн хүсэлт гэж байгаа ч цаагуураа бас нэг юм байгаа байлгүйдээ. Уг нь ШУТИС-с залуу багш нарыг дэмжээд өгвөл тэ. Заавал магистр гээд хүн багшлах ёстой гээд л... Илүү цаг ч хийж болохгүй. Багш л бол бүгд тэгш эрхтэй баймаарсан.

  • idioteque says:

    Энэ явдлыг нилээн хэдэн жил биеээрээ мэдэрч байсан

    Гэхдээ би болон манай холбооны багш нарт бол хажуугаар нь өөр юм хийх боломж маш их гардаг байсан

    тэгж л амьдардаг байсан даа

  • Anonymous says:

    Hey Boldhuu ta nar shig iim zaluuchuud l Mongoliin zaluu ueiig bolovsroltoi bolgohiin tuluu zutgehgui bol uur hen tegeh bilee. Hetsuu tsagt hetsuu ajiliig hiideg huniig Eh oronch hun gej heldeg gej neg uhaantai hun helsiin gene lee. Hetsuu baina geed iim amarhan buuj uguud garaad yavchij bolohgui shu de. Jaahan l teschihvel yum gaigui bolno do. Shiidveree jaahan bodoj uzeere. Chamd amjilt husii.

  • Тиймээ, би зоригтой байж чадсангүй. Эрсдэлээс айчихлаа. Миний ард байгаа амьдрал надад алдах эрхгүй гэдгийг сануулаад байна. Тэднийг алдвал надад юу үлдэхгүй. Цаг хугацаа өнгөрсний дараа, дэнчин тавьж амжилтанд хүрэх чадалтай болсныхоо дараа энэ үйлсэд хүчин зүтгэх болноо.

  • nergui says:

    Сайн уу чамд энэ өдрийн мэнд хүргье. Чамд амжилт хүсье яг зөв алхам хийсэн байна би үнэхээр чамайг хайралдаг /энэ эр эмийн хайр биш шүү/ хүндэлдэг тэгэхдээ үнэхээр сайн хүүхэд шүү миний дүү үнэхээр чамайг ийм чадалтай байж яагаад энд байгаа юм болдоо гэж бодож байсан юм шүү одоо өөрийнхөө чадлыг өөр ертөнцөд зорих хэрэгтэй сургуульдаа ч мастерт сурч байгаа чинь буруу өөр сургуульд сурч тэнд юу байгааг, юуг яаж зааж байгааг мэдсэн дээр байхаа бас МУИС чинь багш нараа шууд багшлуулахгүй эхлээд шууд төсөл дээр ажилуулдаг бас зарим нэгийг нь гадаадад гэрээгээр ажилуулаад 2 жил болонгууд нь цаад байгууллага гэрээ дууслаа гэж явуулдаг юм байна лэ тэгээд сургуультайгаа байгуулсан гэрээнийхээ дагуу багшилдаг юм байна л этэгээд л АНУ-руу явуулдаг юм байна л э энийг судалж үзээрэй

  • Nice says:

    uneheer mundag uchir ataarhaj bgaa yum ter hugshin studentuud chin tedend er n muulahgui hun gej baidag yum uu
    tegehdee SW-n studentuud Menegmentiin salbariin studentuudiig bodvol ch bas gaigui ee ter menegmentiin salbariin studentuud bol yostoi hogiin adgiin muu studentuud shuu de hezeech ta nariig gutsehgui yostoi dungiin hoinoos hootsoldson amtaddaa hoorhiis

  • SA says:

    Munkhzoloo SW10D021 KODTOI STUDENT MIN TA saDEEREE IRJ DUNGEE ZOVSHOORVOL YASIIN BAS MONGOLIIN TUUHIINHEE SHALGALTIIG OGOHOD YANAA

  • @nergui: Баярлалаа. Үнэхээр сайхан боломжууд хаа сайгүй байгаа юм байна. Чухам алийг нь сонгохыг залуу хүн бидний ухаан мэдэж дээ.

  • Anonymous says:

    Үгүй тэр бээвийсэн энэ тэр гэж бичсэн нь хаана байсан юм бэ? Би бүр хайгаад олохгүй юм

  • mgl_lulu says:

    Болдхүү ахаа өөрийнхөө гаргасан шийдвэртэй итгэлтэй байж зорисон зорилгодоо зорилгодоо заавал хүрээрэй. Амжилт :-)

  • Үнэхээр мэдлэг ур чадвар г.м тасархай байж болно.Багш гэдэг үгийн цаана багшлах зүрх сэтгэл хэрэгтэй л
    дээ...Яг л Батзолбоо, Эрдэнэбат багш шиг...

  • @Оргило'Л: Тийм шүү. Би ч бас түүнийг маш чухалд тооцдог. /Санааг чинь ойлголоо. Минийхийг бас ойлгоно гэдэгт найдъя./

  • Unknown says:

    Шантарч болохгүй л дээ. Аливаа юманд зарим хүмүүсийн сэтгэл дутаад байгаа нь анзаарагддаг юм. Би 2003 онд ШУТИС-д 70 мянган төгрөгний цалинтай ажилд орж байлаа. Эхний цалингаа буувуу үгүй юу 15400-гаар сим карт авч байж билээ. Юутай ч сэтгэл л хэрэгтэй л дээ.

  • Сэтгэл дутаж дээ дутаж. Залуу багш нарыг эхлээд гоочилдог л юм. Тэгээд удахгүй хүлээн зөвшөөрдийм дөө.

    Алга ташуулах гэж яарах хэрэггүй. Хамгийн гол нь хүлээн зөвшөөрүүлэх.

  • @www.ulemj.com, Pearle Deppsu: Та хоёрын хэлдэг зөв. Сэтгэл үнэхээр дутлаа. Хамгийн гол нь гаргах сэтгэлийнхээ пянг даахгүй өчүүхэн байгаагаа мэдэрсэнийх.

  • Anonymous says:

    би ктмс-ийн софтийн багш нарын дуулсан дууг сонслоо л доо.чи гарахаа шийдээд энэ дууг дуулавуу, дуулчаад гарах шийдвэр гаргав уу

  • @Anonymous: Дуулахаас өмнө шийдсэн байсан. Гэхдээ багшлахаа болих гэж байгаа учраас дуулъя гэж бодоогүй л дээ. Зүгээр л ингэж таарсан юм /Намайг дуул гэсэн юм/. :)

  • Anonymous says:

    дуулсан нь дэмий л юм болсон юм шиг миний бодлоор.Гэхдээ чамд хөөрхөн дурсамж үлдээсэн байх л доооо.

  • Anonymous says:

    зарим хүмүүс чамайг үлдээхгээд их үзэж таржээ.Сэтгэл мэтгэл бичээл. Уул шугамандаа хамаа чиний шийдвэр зөвөө зөв. Өөрийгөө л бодсон дээршд. Хүн гэдэг амьтан өөрийнхөө төлө л амьдраад дуусдагаас хойш ХУДЛАА бусдыг гэсэн сэтгэлээ эртхэн таягдан хаясан нь дээр.Бас "би эргэж ирнээ" гэх хэрэг байсан ч юм уу гүй ч юм уу ДОО. Чи яг эргэж ирэх үү-ктмс-д?

  • Anonymous says:

    Юун ч хөөрцөн юм билээ дээ гавал нтр гэчихжээ. Юу ч чадахгүй юм байж.

  • Anonymous says:

    Би ч бас залуу багш. ШУТИС-ийн нэг салбар сургуулийн. Угаасаа залуу багш нарт хэцүү байдаг ш дээ. Би ч бас тэр сэтгэлийг нь гаргаад тэвчээд 2 дахь жилдээ ажиллаж л байна. Үнэхээр шантрах цөхрөх үе олон шүү. Би өөрөө одоогийн оюутнууд шиг байгаагүй болохоор ч тэр үү энэ үеийн хүүхдүүдийг юм сураасай бас ойлгоосой гэж маш их хүсдэг учраас л тэсээд байгаа юм. Гэхдээ би төгсөөд 1 жил хагас мэргэжлийн бус ажил хийсэн л дээ. Мэргэжилдээ хэтэрхий дуртай бас хэтэрхий хайртай болохоор бүх зүйл сайхан болно гэж бодоод л тэсэж байна. Тэр тэвчээрийн минь утас хаана тасрахыг харин хэлж мэдэхгүй нь. Битгий л тасарчихаасай гэж залбирч амьдарч байна даа.

  • Anonymous says:

    Залуу хүн алдаж болно. Шантарч ч болно. Гэхдээ тэр үед нь бидэнд зааж зөвлөөд, туслаж дэмжээд өгөх /одоогийн хэлдэгээр багаар ажиилах чадвартай/ халуун дулаан хамт олон, баг гэж байдаггүй ш дээ. Нэг профессорын баг гэдэг чинь нэг нэгнээ дэмжиж л ажиллах ёстой биз дээ. Гэтэл яс юмандаа шаал эсэргээрээ ш дээ. Би л лав одоо болтол тийм баг үзээгүй л ажиллаж байна.

  • @Anonymous: Таны хувьд хүмүүст юм сургах хүсэлдээ хөтлөгдөж, бас ойрын ирээдүйд хүрэх өндөрлөгөө харсных байх. Хэдэн жилийн дараа би "хэн" болсон байх вэ гэдэг бол их чухал.

  • Anonymous says:

    Ямар хөөрцөн гар вэ айн чи юу мэддэг юм вэ харваас хоосон толгоотой хөөрцөн нус л байна.Ганц нэг мөр код сараачдагыгаа мундаг гэж бодоо юу тэрийг чинь хэн ч чаддаг юм.