follow

"Монгол Блогчид 2010" Наадам

Хүссэн хүн бүр МОНГОЛ БЛОГЧИД 2010 Ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирж, үүднээсээ таксаа \5000₮- Уух зүйл дагалдана\ аваад шууд оролцох боломжтой. Таксын орлогоор хөгжлийн бэрхшээлтэй 2 иргэнд тусламж үзүүлэх юм. Энэ нь Монгол блогчид нэгдэж нийгмийн сайн сайхны төлөө хийж буй нэг ажил болох юм. 12 сарын 3 нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалан олон улсын өдөр билээ.


Та онлайнаар олон жил харилцаж, үзэл бодлоо солилцсон хүмүүстэйгээ нүүр тулан уулзаж танилцаж, хамтран ажиллах сайхан боломжийг ашиглаж олон жил хүлээсэн найзтайгаа уулзахад төрдөг сайхан мэдрэмжийг мэдрээрэй.
Шилдэг блогчдыг тодруулах үйл ажиллагаа 3 үе шаттайгаар явагдаж байгаа бөгөөд,
1-р үе шат нь нийтийн санал асуулгаар 15 хоног үргэлжилж 12 сарын 29-ний 00:00 цагт санал хураалт дууссан.
2-р үе шат нь The New Media Marketing Agency-н индексээр үнэлэгдэнэ.
3-р шат буюу эцсийн шатанд олны танил экспертүүдийн (хөндлөнгийн) үнэлгээгээр шалгаруулах юм.
12 сарын 3-нд Шилдэгт өрсөлдөхөөр шалгарч үлдсэн 20 блогийг зарлаж, шилдэг, шилдэгийн шилдэг блогчдыг тодруулж NEW MEDIA цом, ивээн тэтгэгчдийн шагнал гардуулна.
Ивээн тэтгэгч байгууллагууд болох "Тэнгэр" санхүүгийн нэгдэл, "Хас" банкны Вестерн Юнион үйлчилгээ, АПУ Green Spot, "Fohow" хүний хөгжил, эрүүл мэндийн компани, "Оточ одь" дээд эрүүл мэндийн эмнэлэг, Датаком компани, Мандухай Хатан” гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээний компани, “Телемакс Коммуникэйшн” компани, мэдээллээр дэмжигч байгууллага  www.news.mn , www.gogo.mn , www.shuud.mn ,www.mongolnews.mnshudarga.mn болон МҮОНТ, Эх орон ТВ, ТВ8, ТВ9, "Зууны мэдээ" сонин, "Өнөөдөр" сонин блогчиддоо маш их баярлалаа.
Ёслолын ажиллагааг онлайнаар дэлхий даяар цацах тул дэлхийн өнцөг буланд байгаа найз нартайгаа шууд холбогдож мэндчилээрэй. Мөн сонирхолтой тэмцээнд оролцож шагналын эзэн болох, машины уралдаан, нүүрэн дээр зуруулах, фудболк дээр өөрийн онлайн хаягаа бичүүлэх, twitter, facebook, blogspot-ийн баатруудтай зурагаа татуулах зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаанд оролцоорой.
Онлайн ертөнцийнхний 2010 оны хамгийн том цугларалт facebookчид, twitterчид, youtubeчид, gogoчид, банжигчид, бизнетвокчид, блогчид хамтдаа МОНГОЛ БЛОГЧИД 2010 дээр уулзацгаая.

By Boldkhuu Batbaatar with 2 сэтгэгдэл

2 сэтгэгдэл: