Сайн байцгаана уу?
Та бүхний оюутан насны анхны хагас жил өндөрлөж байна. Алхам бүрд чинь үргэлж туслаж, алдах онох бүрт чинь хамт байдаг арван жилийн багш нараасаа салаад, амиа хичээсэн, хүйтэн хөндий гэмээр их сургуульд ирсэн эхний семестер ихэнх хүнд хэцүү байсан байх. Үнэн хэрэгтээ хүйтэн хөндий байгаа юм биш, сурах нь миний үүрэг гэж ойлгоод, чин сэтгэлээсээ хүсэж байгаа хүмүүст их сургууль жинхэнэ эрх чөлөө байдаг. Арван жилд чамд сурах гэсэн ганц зам байдаг бол их сургуульд сурах ба сурахгүй байх гэсэн хоёр зам байна. Гэхдээ эхний семестерт шантарч хэзээ ч болохгүй. Надад эхний семестертээ муу сурсан ч дараа нь дандаа онц сурсан найз байсан, эсрэгээр эхэндээ онц сураад, сүүлдээ муудсан найз ч байсан. Эхний семестер чамд их сургууль ямар байдаг вэ гэдгийг ойлгууллаа. Нэгэнт таньж авсан учраас дараа семестерээс ухаантай, төлөвлөгөөтэй “үзэх” хэрэгтэй.
Өөртөө хэрхэн шатахуун хийх вэ?
Чи энэ сургуульд орж ирэхдээ юу бодож байсан бэ? Хэрвээ чин сэтгэлээсээ зорьж ирсэн бол чамд маш чухал хүсэл байж таарна. Хичээл даалгавраас шантрах бүртээ, хүндрэл бэрхшээл тохиолдох бүртээ тэрийгээ бодож байгаарай. Үүнийг л хийж чадахгүй бол зорилгодоо хүрч чадахгүй гэж өөрийгөө хурцал. Чамд хүч өгөх болно.
Их сургуулийн багш != Арван жилийн багш
Арван жилийн багш нараас тэс өөр хүмүүс шүү тэд. Асуухгүй л бол юу ч хэлэхгүй. Зарим нь бүр асуугаад ч хэлэхгүй. Яагаад багш байгаа вэ гэвэл чамд тохиолдсон асуудлыг шийдэх хялбар дөт замыг тэд мэдэж байдаг. Чи юу ч асуулгүйгээр сурч болно л доо. Өөрөө хайж бэдэрч, зовч зүдэрсний эцэст сурсан зүйл толгойноос чинь хэзээ ч гарахгүй. Гэхдээ хайж байгаа зүйлээ хурдан хугацаанд олж авна гэдэг маш том давуу тал. Үүний тулд тэднийг маш сайн ашиглаж байгаарай. Энэ семестерт намайг сайтар “ашигладаг” оюутнууд хэд хэд байсан. Шөнийн 12 цаг өнгөрч байхад “Багшаа, ганц юм асуучихъя тэгэх үү?” гээд асууж байх жишээтэй. Би завтай байвал огтхон ч дургүйцдэггүй байсан ч ихэнх багш нар ингэвэл дургүйцнэ шүү. Бие даалтын цагуудыг сайн ашиглах хэрэгтэй.
Сонсож сурах
Уг нь энэ чадварыг арван жилдээ эзэмших ёстой байх. Нэгэнт сураагүйгээс хойш одоо л түргэн сурах хэрэгтэй. Өвөрмонголын нэг сайн дуучин байдаг юм. Тэр уг чадвараа Монголд Ардын жүжигчин Чимэдцэеэгээс сурсан. Тэрээр багшийнхаа хичээлийн бус үед ярьсан яриаг хүртэл дуу хураагуурт бичиж авдаг байсан гэсэн. Заавал ингэдэггүй юмаа гэхэд хичээл дээр маш анхааралтай сонсож сурах хэрэгтэй.
Аливаа зүйлийн цаад учир, гол зорилгыг ойлгох нь
Саяхан нэг оюутан маань “Би энэ хичээл дээр юмны цаад учрыг нь ойлгохын чухлыг ойлголоо. ” гэж хэлсэн. Энэ бол хамгийн чухал. Програмчлалын үндэс хичээлийн цаад зорилго нь C хэлийг сайн сурахдаа биш, програмчлах сэтгэлгээг тархиндаа суулгах байсан. Энэ мэтчилэн хичээлийн зорилгооос авахуулаад хичээлийн ойлголт бүрийн цаад утга санааг ойлгохыг хичээж байгаарай.
Үүгээр миний та бүхэнд хүргэх бяцхан зөвөлгөө өндөрлөж байна. Бага атугай туслана гэдэгт итгэнэ. Дараа дараагийн семестерүүдэд өндрөөс өндөр амжилт хүсье.
Хүндэтгэсэн, багш чинь.
9 сэтгэгдэл:
-
Bayarlalaa bagshaa ta cs203 ordoguu? daraa semister taniig songoh gesiin boloh boluu?
-
@Anonymous: Ямар хичээл орох нь шийдэгдээгүй л байна. Орвол сонгож бололгүй яахав.
-
Ta chadwal daraa semister oroh yostoi hicheel garwal blog deeree tawij tus bolooroi bas tsagtaigaa :D
-
Баярлалаа багшаа. Таны энэ нийтлэл надад урам өгөх шиг л боллоо. Энэ семестерт би их тааруу байсан. Тэр ч бүү хэл 1 хичээл дээрээ унасан. Тэгэхдээ би хичээнээ.
-
@Munkhtsol: Дараа семестерээс алдсан болгоноо засчихвал болоод л явчихна. Амжилт хүсье.
-
бичсэн нийтлэлээ бас уншсан сэтгэдэл чинь дурсамж болон үлдэх нь дээ. багш болно гэж боддог байсан их бодож үзэх шийдвэр бололтой.
-
Нэг хичээл дээр уначихаад юунд тэгж сүржигнэдэг байна аа хаха. Эхний семистер гэхэд боломжийн л юм биш үү
Би бүр 3 хичээл унаж байна бизда
Ирэх семистер хурдан эхлээсэй. Үзүүлээд өгнө өө...
Socialist ediin zasgaas zax zeeld shiljijiga yem shig ... gexdee socialist baixad bas saixan baisandaa gej... Асуусан болгонд хариулах албагүйч хариулдагт нь баярладаг шүү багшааа!!!