follow

Хэн эдгээрийг хийсэн юм бол?

Энэ хорвоо ертөнцөд хачин сонин зүйлс их байх юм. Энэ зүйлсийн талаар судлаад бүх л амьдралаа зориулах юмсан гэж ч бодмоор. Индиан Жонс шиг.



odd thing
odd thing
Энэ метал бөмбөлгийг Өмнөд Африкийн уурхайчид олсон байх юм. Метал бөмбөлгийг гайхах юм байсан юм гэсэн чинь 2,8 тэрбум жилийн настай эд гэнээ. Яааааг нэг инчийн диаметртэй, экватороороо гурван давхар судалтай. Яг ийм бөмбөлөг урьд нь бас нэг ширхэг олдож байж.
Энэ бас нэг дугуй юм. 1938 онд Доктор Чи Пү Тэйгээр ахлуулсан хайгуулын баг Хятадын Баяан Кара Ула /Үнэндээ Монголын газар нутаг байхдаа Баян Хар Уул гэдэг газар байсан байх. Миний л бодол шүү/ гэдэг газрын нэгэн эртний агуйгаас үүнийг нэгийг бус, нэлээд хэдийг бус, агуй дүүрэнг олжээ. Энэ нь 9 инч орчим диаметртэй дундаа нүхтэй чулуун диск. Дээгүүрээ пянз шиг дугуй зураасуудтай. Пянзны оронд ашиглагдаж байсан юм шиг байгаа юм. Гэхдээ хэзээ гэхээр 10 000 - 12 000 жилийн өмнө. Гайхалтай байгаа биз.

By Boldkhuu Batbaatar with 0 сэтгэгдэл

0 сэтгэгдэл: