Харри Поттерын цуврал номуудад би их дуртай. Зарим хүмүүс намайг жаахан хүүхдийн юм сонирхож байна гэж магадгүй л юм. Номын дэлгүүрүүдэд гарах өдрийн өмнө нь хүмүүс гадна нь хонож, гарсан даруйд нь ганц хувь үлдээлгүй худалдан авдаг энэ номын уншигчид зөвхөн хүүхдүүд байдаггүй. Анхлан нэг найзынхаа ярианаас энэ номыг унших бодол төрж, үнэхээр ч сонирхол татахуйц учир битүүлэг үйл явдлууд нь намайг өөрийн эрхгүй энэ номонд оруулсан юм.
Сайн байцгаана уу?
Та бүхний оюутан насны анхны хагас жил өндөрлөж байна. Алхам бүрд чинь үргэлж туслаж, алдах онох бүрт чинь хамт байдаг арван жилийн багш нараасаа салаад, амиа хичээсэн, хүйтэн хөндий гэмээр их сургуульд ирсэн эхний семестер ихэнх хүнд хэцүү байсан байх. Үнэн хэрэгтээ хүйтэн хөндий байгаа юм биш, сурах нь миний үүрэг гэж ойлгоод, чин сэтгэлээсээ хүсэж байгаа хүмүүст их сургууль жинхэнэ эрх чөлөө байдаг. Арван жилд чамд сурах гэсэн ганц зам байдаг бол их сургуульд сурах ба сурахгүй байх гэсэн хоёр зам байна. Гэхдээ эхний семестерт шантарч хэзээ ч болохгүй. Надад эхний семестертээ муу сурсан ч дараа нь дандаа онц сурсан найз байсан, эсрэгээр эхэндээ онц сураад, сүүлдээ муудсан найз ч байсан. Эхний семестер чамд их сургууль ямар байдаг вэ гэдгийг ойлгууллаа. Нэгэнт таньж авсан учраас дараа семестерээс ухаантай, төлөвлөгөөтэй “үзэх” хэрэгтэй.